Газраа чөлөөлсөн 16 өрх байр ч үгүй, хашаа ч үгүй болжээ

 Газраа чөлөөлсөн 16 өрх байр ч үгүй, хашаа ч үгүй болжээ

 Газраа чөлөөлсөн 16 өрх байр ч үгүй, хашаа ч үгүй болжээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Яармагийн наймдугаар хороонд оршин суух 16 өрх 2021 онд дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлж өгсөн ч өнөөдрийг хүртэл барилга нь баригдаагүйгээс хохирчээ.

Тэд гэрээг байгуулахдаа Нийслэлийн орон сууцны бодлогын газраар дамжуулсан юм байна. Тус газар нь Яармагийн наймдугаар хороонд орон сууц барих гүйцэтгэгч компаниар “Ивээлт цамхаг констракшн”-ийг шалгаруулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл тус компани ажлаа эхлүүлээгүй аж.

Уг нь “Ивээлт цамхаг констракшн” компани нь газраа байраар солих гэрээ байгуулсан дээрх 16 өрхөд байр нь ашиглалтад орох хүртэл түрээсийн сууцных нь сар бүрийнх нь төлбөрийг даахаар болсон. Гэвч гэрээ байгуулсан иргэдийн тайлбарлаж буйгаар сар бүр түрээсийн төлбөрөө хоцроодог. Зарим иргэн цаг хугацаандаа түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байснаас байрнаасаа хөөгдсөн. Асуудлыг ярихаар шийднэ гэдэг.

Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдтэй уулзаж хотын даргад санал хүсэлтээ танилцуулж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү эл асуудлаар компанийн удирдлагуудтай ярилцахыг хүссэн. Гэвч ажилтай байна гэдэг шалтгаанаар хойшлуулжээ. Хэрэв энэ асуудлыг шинэ долоо хоногт хэлэлцэхээс цааргалбал Хяналтын хороогоороо хэлэлцэх, мөн хөндлөнгийн баг гаргаж, ажиллуулах арга хэмжээ авах юм байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд тендер зарлахад ажил гялалзуулна гэсэн компани л орж ирдэг. Гэвч тендерт ялж, ажлаа эхлүүлэх болоход хүн хүч, техникгүй компани болж хувирдаг гээд асуудал үүсч буйг иргэд ч албаныхан ч учирлаж байна.

“Ивээлт цамхаг констракшн” компанийн хувьд 4000 га газрыг дахин төлөвлөлтөд хамруулж, газрыг нь орон сууцаар солих гэрээ байгуулсан.

Харамсалтай нь, ажил нь явахгүйгээс иргэдийн дунд “500 м2 газраа 50 м2 хоёр өрөө байраар солих шаардлага байна уу. Төр дэд бүтэц татаад өгвөл хашаандаа амьдармаар байна” гэдэг асуудлыг ч хөндөж тавих болжээ.

Дахин төлөвлөлт зөвхөн Яармагийн наймдугаар хороонд ч хэрэгжихгүй байгаа асуудал биш. Сүхбаатар дүүрэгт мөн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулахаар болж, тендер зарлахад оролцогч компани орж ирдэггүй, нэг бол тендер нь цуцлагддаг зэрэг бэрхшээл гарч байсан аж. Гэхдээ иргэд хяналт сайн тавьж ажилласнаар “Мөнх-Ариунбулаг” компани Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны дахин төлөвлөлтөд орж ирснээр энэ хавраас барилгын ажил нь эхэлж, төлөвлөсний дагуу барилгын ажил урагшилж буй юм байна. Ингэснээр 2020 оноос эхлэн 16 удаа тендер зарлахад цуцлагдаж байсан 100 айл орчмын дахин төлөвлөлт гацаанаас гарсан юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-08 139.5.216.87

тийм солилцоонд итгэж болохгүйнээ ийм байдлаар олон айл хохирч бна бэлэн мөнгөө л нэхээд суучих

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.181.178

dahin tuluvlultiin sodoog darga huuhentei n ahalgaarai

Avatar

Нэргүй 2023-10-08 216.38.195.74

– yjasni- ;

Avatar

Нэргүй 2023-10-08 216.38.195.74

xylgaijduinCJ;

Avatar

Зочин 2023-10-08 66.181.160.56

Даварсан луйварчид ингэж иргэдийг хохироож байж Сумка дурак иргэд газраа өгөхгүй бна гээд уурлаад бсан биздээ өөрсдөө циркийг дээрэмдчээд өгөхгүй бж иргэдийн газрыг баахан дээрэмдээд арилж өгөө биздээ

Avatar

C 2023-10-08 216.38.195.74

wnery ; ?

Avatar

Нэргүй 2023-10-08 216.38.195.74

xylj

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.176.244

500 м2 газраа 50 хан м2 байраар солиод байхдаа яахав дээ . Жинхэнээсээ хулхидуулж бна шүү дээ . Бүр ядаж 2 байр , 2 гараашаар солих хэрэгтэй . Эсвэл бэлэн мөнгөөр зарах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2023-10-08 202.179.21.225

сОЛИХ БИШ ГАЗРАА МӨНГӨӨР ЗАРАХ ХЭРЭГТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж