Х.Нямбаатар нийслэлд “Шүүр” ажиллагаа эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.08-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар нийслэлд “Шүүр” ажиллагаа эхлүүлнэ

Х.Нямбаатар нийслэлд “Шүүр” ажиллагаа эхлүүлнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын захирагчаар томилох шийдвэр гаргаагүй, Ерөнхий сайд батламжлаагүй байгаа ч түүнийг ажлаа хүлээн авсан даруйдаа нийслэлд “Шүүр” ажиллагаа эхлүүлнэ гэдэг шуум дэгдээд буй.

Тодруулбал, түүний эхлүүлэх “Шүүр” ажиллагаанд хамгийн түрүүнд Нийслэлийн орлогч нар өртөж мэдэхээр байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогчоор З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн нар ажилладаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсны дараа орлогч нарыг нь дуудаж, ажлаа өгөхийг шаардсан гэдэг дуулиан дэгдсэн. Мөн Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дараа ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Араас нь хэн, хэн чөлөөлөгдөх хүсэлт гаргах вэ гэдгийг олон нийт анхаарал тавин хүлээж байгаа ч одоогоор сайн дураар хүсэлт гаргасан хүнгүй байна.

Гэвч “Шүүр” ажиллагаа Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Газрын алба зэргийг онилох нь тодорхой болоод буй.

“Тэнүүн огоо” компанийн Вьетнам улсаас импортоор оруулж ирсэн ногоон автобуснаас болж, Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн бол Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан, 30 хоногийн хугацаатай хориод буй.

Иймээс их цэвэрлэгээг дагаж, нийслэлд томилгоонууд ч шилээ даран үргэлжлэх төлөвтэй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж