Биржээр арилжаалсан төмрийн баяжмалыг БНХАУ-руу тээвэрлэлтэд гаргажээ

Биржээр арилжаалсан төмрийн баяжмалыг БНХАУ-руу тээвэрлэлтэд гаргажээ

Биржээр арилжаалсан төмрийн баяжмалыг БНХАУ-руу тээвэрлэлтэд гаргажээ

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар Монгол Улс нүүрснээс гадна төмрийн хүдрийн баяжмалыг Монголын хөрөнгийн биржээр арилжаалдаг болсон. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 15-нд  төмрийн хүдрийн баяжмалыг анх биржээр арилжаалсан. Нийт 113,400 тонн төмрийн баяжмал арилжаалаад байгаа юм. Ингэхдээ эхний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72,000 тонн төмрийн баяжмал болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6,800 тонн төмрийн баяжмалыг амжилттай арилжиж, арилжааны дүнд худалдагчаас санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар өссөн.

Тэгвэл энэхүү анхны арилжааны нийлүүлэлт аравдугаар сарын 4-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын  5-нд “Монголросцветмет” ТӨҮГ-ын худалдсан эхний 100 вагон төмрийн баяжмал Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гарчээ. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн эхний 50 вагон бүтээгдэхүүний ачилт өчигдрөөс /2023.10.07/ эхэлсэн байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн баяжмалын ачилт хийгдэх үед МХБ-ийн итгэмжлэгдсэн шинжилгээний лаборатори стандартын дагуу авсан дээжээс чанарын шинжилгээг хийж, гүний гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хийсэн бөгөөд МХБ-ийн холбогдох төлөөлөл байлцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөх тэнгэр 2023-10-08 103.10.21.9

Хятадад давуу тал олгож эх орны баялгийг үрэн таран хийж улс эх орноо өрөнд оруулдаг нүгэлд хар хулгайч нам улс төрийн сайд дарга гишүүд нарын ухамсар ухаангүй адуугс мал шиг болжээ .тэд удахгүй бүгд тамруугаа тонилох болно .тэнгэрийн цааз .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж