Н.Учрал: Хөдөлмөрийн яам хэзээ ч хүүхдэд анхаарал тавьж байгаагүй

Н.Учрал: Хөдөлмөрийн яам хэзээ ч хүүхдэд анхаарал тавьж байгаагүй

Н.Учрал: Хөдөлмөрийн яам хэзээ ч хүүхдэд анхаарал тавьж байгаагүй

УИХ өнгөрсөн Баасан гаригт /2023.10.06/ төлөвлөсөн асуудлаа хойш тавин анх удаа хүүхдийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “ Хөдөлмөрийн яам үеийн үед хүүхдэд анхаарал тавьж байгаагүй” гэж шүүмжлэв.

Энэ талаар тэрбээр “Хөдөлмөрийн яам үеийн үед хэзээ ч хүүхдэд анхаарал тавьж байгаагүй. Хууль зүйн яам л хүүхэд хамгаалах ажлыг хийж ирсэн юм билээ.  Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Г.Арсланхуяг хурандаа нар энэ ажлыг хийж ирсэн. Маш олон аян өрнүүлээд, өөрсдөө зүтгэж байгаа.

Нэг агентлагийн төсөв нэмүүллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Түүний оронд санаачлага гаргаад ажиллаж байгаа Ч.Ганжавхлан нарын төрийн бус байгууллагыг төрөөс мөнгө төгрөгөөр нь дэмжээд хүүхэд хамгааллын ажлыг хийлгэх хэрэгтэй.

Төрийн хэдэн агентлаг дээр цалин нэмнэ, ямар үр дүн гарах юм. Цалин нэмсэн нэртэй, үр дүн байхгүй” гэж шүүмжилсэн юм.

Гэхдээ хүүхдийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын зүгээс “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын төсөв мөнгө хүрэлцдэггүйн зэрэгцээ ажилтан, албан хаагчдын цалин хөлс тааруу. Цаг наргүй, ачаалал өндөртэй ажилладаг зэргээс шалтгаалж хүний нөөцийн хомсдолд орсон” гэдэг асуудлыг хөндсөөр ирсэн билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БУЛГАНТУЯАД ХЭЛЭХ ЗӨВЛӨМЖ 2023-10-08 66.181.185.33

ХНХЯ НЭРТЭЙ ЯАМ НЭРЭНДЭЭ ЗОХИЦСОН АЖИЛ ХИЙДЭГГҮЙ. УГ НЬ БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫН ТАЛААР МАШ ИХ АЖИЛ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ. БАС НИЙГМИЙН ХАМГААЛАЛ БОЛ МАШ ӨРГӨН ХҮРЭЭНИЙ АСУУДАЛ. ГЭТЭЛ ЭНЭ АЖЛАА ЗӨВХӨН ТӨСВӨӨС ТЭТГЭВЭР ХАЛАМЖИЙН ӨГЛӨГТ Л ХЭДЭН ТӨГРӨГ ХУВААРИЛУУЛСАНААР АЖЛАА ХЯЗГААРЛАДАГ. ЭН ЯАМНЫ САЙД НЬ ШАДАР САЙДЫН ТҮВШНИЙ ХҮН БАЙЖ ЭНЭ ЯАМНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙГ ОЙЛГОЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГТАЙ. БУЛГАНТУЯА ЧИ ЭНЭ АСУУДЛЫГ СӨХӨЖ ДОРВИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙМЭЭР БАЙНА ШҮҮ.

Avatar

Зочин 2023-10-08 66.181.188.96

Учрал гэх Энэ баас шиг нөхөр юм болгонд л би би гэж байх юм аа.

Avatar

иргэн 2023-10-08 202.126.90.99

дуу хоолойгоо өргөж бай гээд гишүүн болсон, дуугүй сууж бай гэж л болоогүй байх. Дууг нь хорих гээд байгаа 66.181.188.96 харин юу хийдэг хүн бээ??

Avatar

Иргэн 2023-10-08 139.5.218.184

Хүүхэд хамгааллын ажлыг үеийн үед л хийж ирсэн. Төрийн үйлчилгээний албаны цалингаа нэмээд чадвартай хүмүүс ажиллуулаач.

Avatar

Иргэн 2023-10-08 70.93.178.224

Хөдөлмөрийн яам хүүхэд хардаг яам ууухүүхдээ эцэг эх нь өөрийн амь шигээ харж анхаарах ёстой биш үү гудамжинд хэрүүл хийж явдаг ажилтай болсон сошиалаар хэрэлддэг бусдыг л буруутгадаг
ажил хийжамьдралаа өөд нь татах сонирхолгүй төрөөс бэлэнчлэх сэтгэлгээтэй нөхдийнио оюуны хоосрол ёс суртахууны доройтол хөгжлийн садаа тээр болж бгаам бишүү ахуйн соёл нийгмийн хариуцлага хаана ч мөрдөх хувь хүний ёсзүй нойл заасан
ардчлал нэртэй анархизм хамгийн харгис капитализмд живж бгаам бишүү

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Алсдаа үр дүнгээ өгөх суурь шалтгаантыг нь барьж авч шийдвэл ононодоо. 2023-10-08 103.212.117.114

Ардын намынхан бурууг бусаддаа нялзаахыг оролдож байхын оронд хамтраад урагшаа харж ажиллах.Аливаа асуудлын суурь шалтгааныг шийдээгүй байж өнгөц үзэгдлүүдийг шийдээд нэмэр бага.Камержуулах, хууль чангалах мэт нь чухал ч үйл явдал болсны дараах арга хэмжээнд зориулсан зүйлс. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨРСИЙГ НЬ ЯАЖ БҮРДҮҮЛЭХ ВЭ.Суурь шалтгааныг нь гэр бүлийн хүрээнээс хайх.Амьдрал дээр ГЭР БҮЛ САЛАЛТ, АЖИЛГҮЙДЭЛ, АРХИДАЛТ мэт нь хүүхдийн төлөвшилд их муу нөлөөтэй байх юм.

Avatar

Нэргүй 2023-10-08 59.153.112.218

Балай сагсуу авгай булгантуяа ажлаа өг огцор

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-08 103.212.116.97

Хүүхдийн асуудал хариуцсан төрийн ажилтнуудад даанч сэтгэл байхгуй. Цалин бага гэх улиг болсон юм яриад сууж байхдаа ичихгүй байна уу.

Avatar

Иргэн Амгалант 2023-10-08 66.181.180.151

Хүүхдийн нэрийг барьж төсөв,сан, гаднын төслөөр бизнес хийдэг Төрийн болон Төрийн бус байгууллагуудыг ЦЭГЦЛЭХ хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-08 202.9.46.161

Ганжавхлан гэсс ха ха ха. Хуцна биз. Ийм юм ярьдаг УИХ гишүүн сайдтай улс даа бид.

Avatar

ХУУЛЬЧ 2023-10-08 202.179.27.96

ХӨДӨМӨРИЙН ЯАМ ХҮҮХЭД ХАРДАГ ЯАМ БИШ Л ДЭЭ.,,,,ХАРИН ААВ ЭЭЖ-д ,АЖИЛ,,,,ЭМЭЭ ӨВӨӨ- д ТЭТГЭВЭР ,ЯДУУЛС, ХӨДӨМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ХҮМҮҮСТ ТЭТГЭМЖ ОДГОХ ТАЛААР АЖИЛДАГ ЯАМ ШҮҮ .,,,,,

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-08 146.70.109.58

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр мөн архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, эмэгтэйг буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНД үйлчилдэг Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин хулгайч Ухна

Avatar

Нэргүй 2023-10-08 188.162.254.16

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж