Өдөрт 320 гаруй чингэлгээр ачаа экспортолж байна

Өдөрт 320 гаруй чингэлгээр ачаа экспортолж байна

Өдөрт 320 гаруй чингэлгээр ачаа экспортолж байна

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын тайлбарласнаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах хүрээнд Гашуун сухайтын боомтод жилд 10.0 сая тонн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулжээ. Ингэхдээ   жолоочгүй автомат удирдлага бүхий Эй Жи Ви тээврийг нэвтрүүлж өдөрт 320 гаруй чингэлгээр ачаа экспортлох болсон байна.

Мөн Шивээ хүрэн боомтод чингэлэг тээврийн терминал шинээр ашиглалтад оруулжээ. Монгол Улс нэгдэн орсон Олон улсын Хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт, импортыг нэмэгдүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах ажыг эхлүүлсэн байна. Энэ бүхний үр дүнд цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 7-8 дахин хямдарсан гэж мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-08 38.42.106.107

Шaaa шaaa. Нөгөө олох жолооч наоаа яахуу алсдаа

Avatar

Нэргүй 2023-10-08 98.37.80.18

Ene nohoriig hezee zailuulah geed bn aa Tender JDU Bank er n buh l hulgaid orson gar daa Yliiin uuruulj horongiin huraah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж