НӨАТ-ын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлж, буцаан олголтоо аваарай

НӨАТ-ын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлж, буцаан олголтоо аваарай

НӨАТ-ын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлж, буцаан олголтоо аваарай

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын  2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнөөдөр /2023.10.08/ 23:59 цагт хаагдана. Иймээс өнөөдөртөө багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

Иргэдийн хувьд 2023 оны долоо, найм, есдүгээр  сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг.

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох журамтай юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zulaa 2023-10-08 202.72.245.121

2% биш 1,8%-ийг нь л буцааж өгч байна! Энэ чинь татвар биш биздээ? Буцаан олголтоо нэммээр байна!

Avatar

Иргэн 2023-10-08 66.181.181.165

Та нар иргэдээ хэдий хүртэл хуурч шулах гэсэн юм бэ?! Зүгээр л 8% өгөөд бусдыг нь ард түмэндээ ашигтай эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэтэд зарцуулбал яасын! Худалдааны захууд НӨТ-ын баримт өгдөггүй тэндээс ард түмэн ихэнх хэрэглээгээ авч байгаа! МАН та нар муу л эрх барьж байна даа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж