Засгийн газрын танхимд сэлгээ хийж, Х.Нямбаатарыг хот руу  “шахав”

Засгийн газрын танхимд сэлгээ хийж, Х.Нямбаатарыг хот руу  “шахав”

Засгийн газрын танхимд сэлгээ хийж, Х.Нямбаатарыг хот руу  “шахав”

“NEWS” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг нэрлэж байна.


УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент өнгөрсөн Даваа гаригт /2020.10.02/ намрын отгон чуулганаа нээлээ.

Отгон чуулганыг нээсэн даруйд Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хариуцсан сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгч, мөн “но”-той ногоон автобусны худалдан авалтын талаар тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдгээ мэдэгдсэний зэрэгцээ “эрүүгийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй” гэж тодотгосон.

Ингэхдээ “Улаанбаатар хотод 30 гаруй жилийн хугацаанд шийдвэрлэгдэлгүй ужгирсан байсан асуудлын нэлээдийг нь шийдэж, тодорхой бодлого гаргасан” гэдгээ тайлбарласан юм.

Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан, Улаанбаатар хотын захирагч болж байсан Д.Сумъяабазар ногоон автобустай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа Ерөнхий сайдад өгсөн болохоо аравдугаар сарын 3-нд мэдэгдэв.

Тэрбээр “Энэхүү ногоон автобусыг Вьетнам улсаас худалдан авах ажиллагаанд миний оролцоо байгаагүй, Ж.Сүхбаатар сайдын мэдлийн асуудал байсан” гэж тодотгосон. Харин Ж.Сүхбаатар сайдын хувьд “Би яамгүй сайд учраас автобус худалдан авах эрхийг хот руу шилжүүлсэн байсан. Худалдан авалтад миний ямар ч оролцоо байгаагүй” гэж тайлбар хийсэн.

Эцэстээ “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн энэхүү  100 автобусны худалдан авалт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг чиглэсэн ч тэрбээр Лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ няцааж, Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон улстөрчид рүү заасан.

Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдээс Г.Дамдинням нь няцаалт хийж, холбогдолгүй гэдгээ зарласан бол УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын хувьд ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул МАН дотор дараагийн захирагчийг гаргаж ирэх шаардлага үүсч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг тус албан тушаалд очих үүрэг даалгавар өгсөн.

Хэдийгээр Х.Нямбаатарын хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ давхар чөлөөлөгдөх нь карьерын хувьд нэлээд өндрөөс унасан хохиролтой сонголт боловч Удирдах зөвлөлийн шийдвэр хийгээд Ерөнхий сайдын  саналаас татгалзах зүрх зориг байсангүй, Улаанбаатар хот руу “цөлөгдөлөө”. Одоогоор түүнийг Хууль зүйн сайдаас нь чөлөөлсөн ч Улаанбаатар хотын захирагчаар нь томилоогүй байна. Шинэ долоо хоногт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг ёсоор болгоно.

Вьетнам улсаас импортолсон автобустай холбогдуулж, Засгийн газар танхимдаа сэлгээ хийснээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Түгжрэлтэй тэмцэх сайдаар тус, тус томилоод байна. Шинэ сайд нар аравдугаар сарын 5-нд тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан юм.

12 настай охин бусдын гарт амиа алдав

Дорноговь аймгийн Сайншанд суманд аравдугаар сарын 3-нд 07.00 цагийн орчимд 12 настай охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад амиа алдсан харамсалтай хэрэг болов.

Болсон хэрэг явдлыг тодруулбал, 10.30 цагийн орчимд багш нь ээж рүү нь залгаж, охиныг хичээлдээ ирээгүй талаар хэлснээр Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Эрэн хайх ажиллагаа тэр даруй эхэлсэн ч олоогүй. Эрэл хоёр дахь өдрөө үргэлжилж байх өдөр тээврийн жолооч нар охины амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй гэмт этгээдийг Өмнөговь аймгаас саатуулж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгснөөр хэрэгтнийг баривчилсан. Гэвч охины талаарх сургийг гаргаж чадаагүй. Харамсалтай нь эрэл гурав хоног хоёр аймгийн гурван сумыг дамнан 500 км газар үргэлжилсний эцэст бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон юм.

Эл хэрэг явдалтай холбогдож, хүүхэд хамгааллын асуудал хурцаар тавигдаж, эрх баригчид бүтэн гурван жил болоход энэ чиглэлийн хуулиа чангаруулж, цоорхойг нь нөхөхөд анхаараагүйгээс хүүхэд хохирч, гэмт хэрэгтнүүд дараагийн хэргээ үйлдэж байна гэдэг шүүмжлэл нийгэмд хүчтэй өрнөж байна.

Шүүмжлэлийг ч эрх баригч хүчин хүлээн авч, хүүхэд хүчирхийлсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг чангатгах, Өршөөлийн хууль болон магадлангаар суллагддаггүй байх эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлж, батлуулна гэдгээ мэдэгдэв.

УИХ өнгөрсөн Баасан гаригт Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонссон.

Хүүхэд хамгааллын үйлчилгээний шинэчлэлийг хийж тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч тулгамдсан зарим асуудал байсаар байгааг Х.Булгантуяа сайд онцлон тэмдэглээд, нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдсэн байна гэсэн юм. Хүүхдийн тусламжийн утсанд 2022 онд 117000 дуудлага мэдээлэл, 2023 оны есөн сарын байдлаар 78310 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. 2023 оны 9 сарын байдлаарх хүүхэд хамгааллын 10996  дуудлагын шийдвэрлэлт 61.5 хувьтай байна. Хүүхдийн тусламжийн 108 утасны зорилтот дуудлага 67 хувьд хүрч, иргэд, олон нийт, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн, ажилтнууд, айл хөрш, хүүхдийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх, зөвлөгөө авах төрлийн дуудлага сүүлийн жилүүдэд  өссөн гэж байлаа.

Түүнчлэн цахим орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайд онцлохын зэрэгцээ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны тайланд хүн амын 99.7 хувь нь гар утасны хэрэглэгч, интернэт ашиглалт 61 хувь, сошиал медиа хэрэглэгч 78.7 хувь, кибер аюулгүй байдлын индекс 46.5 хувьтай байна. ITU, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүүхдийн өдөрт интернэтэд зарцуулах хугацааг 120 минутаас ихгүй байлгахыг зөвлөдөг. Гэвч 13-18 насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахад зарцуулж буй дундаж цаг 231 минут байна. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдээ саатуулах зорилгоор гар утсаа өгч хэрэглүүлдэг бөгөөд энэ нь интернэт, сошиал медиа эрт хэрэглэж эхлэх суурь шалтгаан болж байгааг мэдээлэлдээ дурдсан юм.

Монгол Улсын хэмжээнд 21 байгууллагын 30 асрамж, халамжийн төв үйлчилгээ үзүүлж, 18 хүртэлх насны 974 хүүхэд, 19-21 насны 86 залуу үйлчилгээ авч байна.

Нийт хүүхдийн 8.1 хувь нь буюу 86 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд 130 хүүхэд, Хүүхдийн төв сувилалд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн 19-34  насны хүн өнөөг хүртэл амьдрах тохиолдол байна. БШУЯ-ны мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилд 7171 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг  таван аймагт байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг боловсруулж байна гэж байлаа.

Мөн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмж бага, 5-18 насны нийт хүүхдийн 12 хувь нь хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 532 дотуур байранд 35077 хүүхэд амьдарч байна. Ерөнхий боловсролын сургууль дотроо спорт заалгүй 201 сургууль, урлагийн заалгүй 446 сургууль байна гэсэн юм.

2022 онд улсын хэмжээнд 135 сургууль буюу 20,7 хувь нь хүүхэд тээвэрлэх автобустай, 515 сургууль огт автобусгүй байсан бол 2023 оны байдлаар улсын хэмжээнд 292 сургууль хүүхэд тээвэрлэх автобустай болсон байна. Үүнээс төрийн өмчийн 72 сургууль, төрийн бус өмчийн 220 сургууль автобустай. Төрийн өмчийн ерөнхий боловсролын 650 сургуулиас 560 нь гадна камертай, огт камергүй 90 сургууль байх бөгөөд дотор камертай 589 сургууль, огт камергүй ерөнхий боловсролын 61 сургууль байна. Засгийн газрын шийдвэрээр 2022 оноос цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн нь бага насны хүүхдийн хөгжих, хараа хяналттай байх, эцэг, эх ажлаа хийх боломжийг бүрдүүлснийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж,  уг санд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байгаа аж.

Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлж, 2021 оноос тогтмол 8.0 тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлж байгааг дурдаад хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, төрөл хэлбэр, үйлчилгээнд суурилсан санхүүжилтийг холбогдох аргачлал, нормативын дагуу олгох боломжтой болсон. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын 2022-2023 оны төлөвлөлтийг авч үзэхэд, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3,883 тэрбум, 2023 онд 5,7 тэрбум, шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая, 2023 онд  348 сая, урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3,075 тэрбум, 2023 онд 1,8 тэрбум төгрөг тус тус хуваарилсан.

Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан.

Цаашид холбогдох хууль, журмыг мөрдүүлэх, хариуцлага тооцох, алдаа зөрчлийг арилгуулахад онцгой анхаарч ажиллана. 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, 14.3 тэрбум төгрөгийг тусгаад байгааг Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ онцолсон. Эцэст нь УИХ Засгийн газар хүүхдийг эрсдлээс хамгаалах чиглэлд үр дүнтэй ажиллаж чадахгүй байна гэдэг дүгнэлт өгч, ажлаа сайжруулахыг үүрэг болгосон юм.

Хүүхэд эрсдэлд орж, амь насаа алдаж байгаа энэхүү эмгэнэлт явдлыг эцэс болгохыг шаардсан иргэд өчигдөр /2023.10.07/ Сүхбаатарын талбайд цуглаж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. Аймаг бүрт хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн дуу хоолой цуурайтаж, мөн бусдын гарт амиа алдсан 12 настай охинд хүндэтгэл үзүүлж, зул өргөх ёслолыг гүйцэтгээд байна.

Монгол Улс 3 алт, таван мөнгө, 13 хүрэл хүртлээ

“Ханжоу-2023” Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын үзүүлсэн амжилт спортын түүхэнд тодоос тодоор тэмдэглэгдэн үлдэж байна.

Учир нь, Монголын баг тамирчид “Ханжоу-2023” Азийн наадмаас 3 алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ. Энэхүү Азийн наадамд 45 орны тамирчид оролцсоноос Монгол Улсын баг тамирчид амжилтаараа 15 дугаар байрт жагслаа.

Алтан медалийг гардсан тамирчдын тухайд тодруулахад, "Ханжоу-2023" Азийн наадмын байт харвааны сонгодог төрлийн ганцаарчилсан ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонболд эзэн орны харваач Жи Шиан Шоу-г буулган авснаар алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр харваач Жи Шиан Шоу-г 6:2-оор буулган авсан юм.

Ханжоугийн Азийн наадмаас хоёр дахь алтан медалийг авсан тамирчин бол чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Т.Тулга юм.  Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилийг 11-1 гэсэн харьцаатай ялснаар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

Гурав дахь алтан медалийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Чинзориг хүртсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөөх тулаанаа гурван үе илт давуу илүүрхэн хийснээр өрсөлдөгчөө буулган авсан байдаг юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаан юм уу хаашаа юм 2023-10-08 70.27.70.45

Данх байсан чинь хххн болцон юм уу хаашаа юм

Avatar

zochin 2023-10-08 142.114.7.208

Мөнгө идээд мөргөөд шийтгэлгүй амралтандаа гардаг ямар төр засаг тогтноод байна аа !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-08 46.36.115.80

Ene odoo Erunhii said geheer suugaad gar baridag sonin gar shuu. Bosood engiin hundergel uzuulj boldoggui yum baih daa.

Avatar

Нэргүй 2023-10-08 188.162.254.16

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!

Avatar

Уналт, Доройтох ШАЛТГААН.... 2023-10-08 202.126.89.126

Дэлхийн хаа ч сайн, муу ямар л ХҮН байна тэр ХҮН шигээ л ОРЧИН , НИЙГЭМ бүрэлдэж байдаг хойнодоо…
ХҮН нь Хуулиа Зөрчөөд л байвал Хулгай, Дээрэм, Танхай, Хүчин, Бохирдол, Өмхий, Түгжрэл, Дайн самуун болсор л бна…
ХҮН нэг бүрийн БОДОЛ САНАА, ҮГ ЯРИА, ҮЙЛДЭЛ нь БУРУУ бол ӨӨДЛӨХГҮЙ.

Avatar

Иргэн 2023-10-08 66.181.161.229

Ерөнхий сайд гэдэг албан тушаал, бурхан гэсэн үг үз, мөргөж интэр

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.189.84

Дүүгээ цөлөөд байна уу ахыгаа цөлөөд байна уу

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.183.152

ih zaltai huuhdiin huchirheliin chimeeneer duugee semhen hom ruu gulguulj songuuliin bulhaigaa hiilgeh sh dee. Nyambaatariin hot hugjuuleh gej yu baihav dee.Uuruu ch hotjij amijaagui oork sh dee

Avatar

Нэргүй 2023-10-08 103.57.92.48

Муу Данх энэ улсыг тэр чигээр нь базахад УБ саад болоод л суга аа хотод тавьж байхгүй юу. Одоохон хэн ч биш болно. их амбицтай галч байна шүү

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.183.152

Ulsaa herhen damjuuruulahiig yaruu todoor Danh uzuullee. Gelee ch uuriiguu magtan duuluulsaar l baina.Yaj ingej hiij chaddag baina aa.!!! Odoo bayar hurgrh uu?! yaahav ….?!.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж