Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.10.08/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
БУСАД НУТГААР: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.