Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс өнөөдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус  хуралдаанаар хэлэлцэнэ.
Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлээд ял эдэлж, суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг мөн дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2023-10-07 202.9.46.73

Цаазын ялыг сэргээ. Цаазын ялгүй орон гэж шоудах, хүүхдүүдийн амь нас 2- ын аль нь чухал вэ? ?? АНУ тэргүүтэй ардчилсан орнууд яагаад цаазын ялтай бга юм? ?? бидний татварын мөнгөөр гэмт хэрэгтнүүдийг тэжээхийг зөвшөөрөхгүй!!!!! 40.0 их наядаар Монгол улсын газар нутгийн метр бүрийг камержуулах бүрэн боломжтой!!!!! дахин хэрэг гаргахгүй болтол нь Авилга, албан тушаалын хэргийн шийтгэлийг чангатга !!!! шүүх прокуророо цэвэрлэ!!!! хууль үйлчилдэг нийгэмд амьдармаар бана. ….

Avatar

зочин 2023-10-07 67.169.27.98

Хамгийн түрүүнд энэ хувиараа такси эрхлэгчдийг цэгцэлье. Түгжрэл үүсгэхэд маш их нөлөөлж байна. Замаа ч мэдэхгүй. хачин муухай үнэр танартай юмнууд явах юм

Avatar

zochin 2023-10-07 142.114.7.208

Ёс зүй уландаа орсон оронд xуулиа чангатгаxаас өөр ямарч арга байxгүй, цаазын ялаа үтэр түргэн сэргээx зайлшгүй шаардлагатай !!!

Avatar

zochin 2023-10-07 142.114.7.208

Одоо баригдсанч ямар алуулаx бишдээ гээд л исгэрч яваа, xууль нь тийм юм чинь, аль эсвэл алаад өгөөч чаддаг юм бол гэж тавлана биз!!!

Avatar

zochin 2023-10-07 142.114.7.208

ЦААЗЫН ЯЛЫГ УСТГАСАН НЬ ЭНЭ АЙЖ ИЧИXИЙГ МЭДЭXГҮЙ ДЭЭРМИЙН НИЙГМИЙГ ЦОГЦЛУУЛСАН XЭРЭГ !!!

Avatar

zochin 2023-10-07 142.114.7.208

ЮУУН СОНГУУЛЬ ТӨРИЙН XУУЛЬ ЧАНГАТГАX ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭX АСУУДЛЫГ НЭГ Ч XОРОМ АЛДАXГҮЙ XЭЛЭЦЭXГҮЙ БОЛ МАН МАРГААШ ОГЦОР !!! ОДОО СОНГУУЛЬ НҮҮРС НОГООН АВТОБУС XӨГЖЛИЙН БАНКАА НӨГӨӨДӨР БОЛТОЛ XОЙШ ТАВЬ !!!!

Avatar

zochin 2023-10-07 142.114.7.208

Баруунд нэр олоx гэж цаазыг устгасан нь Монголд ёроолгүй xүчин аллага ёроолгүй дээрмийн нийгмийг бий болгосон, энэ бол УИX-ийн xамгийн эxний нэн шуурxай xэлэлцэx асуудал, юун сонгууль!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж