Дрейк эрүүл мэндийн шалтгаанаар дуу хөгжмөө орхив

Дрейк эрүүл мэндийн шалтгаанаар дуу хөгжмөө орхив

Дрейк эрүүл мэндийн шалтгаанаар дуу хөгжмөө орхив

Реппер Дрейк уран бүтээлээсээ завсарлага авч буйгаа Баасан гаригт зарлав. Грэммийн шагналт тэрбээр "For All The Dogs" нэртэй шинэ цомгоо танилцуулснаас хэдхэн цагийн дараа энэ мэдэгдлийг хийжээ. Дрейк олон жил ходоод гэдэсний асуудалтай байсан гэв.

"Би эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих шаардлагатай болсон. Хэсэг хугацаанд уран бүтээл хийж чадахгүй байх, шударга л байя. Би хүмүүсийг эрүүл амьдраасай гэж хүсч байна. Би олон жилийн турш ходоод гэдэсний айхавтар асуудалтай явлаа. Хэсэг хугацаанд студийнхээ хаалгыг түгжинэ дээ. Хэсэг хугацаа гэдэг нь хэдий урт хугацаа болохыг би мэдэхгүй байна. Нэг жил ч юм уу тиймэрхүү байх. Арай урт ч байж магадгүй юм" гэж тэр ярьжээ.

Энэ мэдэгдлийн дараа Дрейкийн оролцох байсан хэд хэдэн тоглолт хойшилжээ. Тодруулбал, Дрейк Баасан, Бямба гаригийн үдэш Торонтод тоглолттой байсан. Дараа нь Денвер, Нью Орлеанс, Нэшвилл, Колумбус, Охиод тоглох хуваарьтай байв.

Дрейк 36 настай. Энэ оны эхээр тэр шүлгийн номоо хэвлүүлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж