Хятадын аялал жуулчлал 85 хувиар сэргэжээ

Хятадын аялал жуулчлал 85 хувиар сэргэжээ

Хятадын аялал жуулчлал 85 хувиар сэргэжээ

Хятадын "Алтан долоо хоног" амралтын үеэр гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал эрс нэмэгдэж, цар тахлын өмнөх үеэс 85 хувиар сэргэжээ. Гэхдээ энэ нь засгийн газрын тооцоолсноос доогуур дүн юм. Баярын үеэр дунджаар 1.58 сая хүн гадаад болон дотооддоо аялана гэж таамаглаж байв.

Энэ жилийн хувьд намрын дунд сарын баяр нь Үндэсний баяртай давхцаж, Баасан гаригт дууссан. Тиймээс амралтын өдөр хэвийнээс илүү урт үргэлжилжээ. Амралтын хугацаанд нийт аялагчдын тоо 1.477 саяд хүрсэн гэж Үндэсний цагаачлалын албанаас мэдэгдэв. Энэ нь 2019 оны мөн үеийн үзүүлэлтийн 85.1 хувьтай тэнцэж, 2022 оны дунджаас дөрөв дахин нэмэгдсэн тоо юм.

Covid-19-өөс өмнө Хятадын жуулчид гадаадад байх хугацаандаа бусад орны жуулчдаас илүү их мөнгө зарцуулдаг байжээ. Тодруулбал, хятад жуулчид 2019 онд 255 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүний 60 хувийг нь групп аяллынхан эзэлжээ. Энэ жилийн хувьд хятадын аялагчид дотоодын аялалд дунджаар 911.6 юань зарцуулсан байна. Харин 2019 онд 830.8 юань, 2022 онд 680.6 юань зарцуулж байв.

Захиалгын платформ болон аяллын агентлагуудын мэдээлснээр хятад жуулчид Азидаа хямд аялахыг илүүд үздэг. Тухайлбал, визний хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөртэй нь холбоотойгоор Тайландыг илүү их зорьж байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж