АНУ: Хятадад нууц мэдээлэл өгсөн түрүүчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.08-нд нийтлэгдсэн

АНУ: Хятадад нууц мэдээлэл өгсөн түрүүчийг баривчилжээ

АНУ: Хятадад нууц мэдээлэл өгсөн түрүүчийг баривчилжээ

АНУ-ын армийн түрүүч асан, 29 настай Жозеф Даниел Шмидтийг батлан хамгаалахын нууц мэдээллийг Хятадад өгсөн гэж буруутгасан. Тэр 2020 оны гуравдугаар сард Хонгконгод ирээд, АНУ буцаагүй. Ингээд Баасан гаригт Хонгконгоос Сан Францискод ирэхэд нь түүнийг нисэх онгоцны буудлаас баривчилжээ. 

Үндэсний батлан хамгаалахын талаарх мэдээллийг бусдад дамжуулах гэсэн оролдлого нь 10 хүртэлх жилийн хорих ял, 250 мянган ам.долларын торгууль төлөх шийтгэлтэй байдаг.

Шмидт нь 2015 оны нэгдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд армид алба хаасан. Тэр армиас гараад ердөө долоо хоногийн дараа Турк дахь Хятадын консулын газар болон Хятадын аюулгүй байдлын албанд нууц мэдээлэл өгөхийг санал болгожээ. Түүний ажил нь Энэтхэг-Номхон далайн командлалтай шууд холбоотой байв. Ажил үүргийнхээ хүрээнд тэр "маш нууц" ангиллын мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан бөгөөд энэ нь зөвшөөрөлгүйгээр задруулсан тохиолдолд үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болзошгүй тагнуулын түвшний мэдээлэл юм. 

Шмидт ажиллах хугацаандаа 2014 онд хувийн шалтгаанаар Хятад руу явахаар чөлөө авсан. Визний мэдүүлэгтээ тэр Хятадын соёлыг сонирхож буйгаа, жил бүр айлчлахаар төлөвлөж буйгаа бичжээ.

Албан үүргээ хүлээлгэж өгснийхөө дараа долоо хоногийн дотор тэр эхлээд Бээжин рүү, дараа нь Истанбул руу ниссэн байна. Мөн 2020 оны хоёрдугаар сард тэр интернетэд "Эх орноосоо урвасан хэргээр шилжүүлж өгч болдог уу" гэх мэт утгатай хайлт хийжээ. Тэр "Хятадын засгийн газартай хуваалцах чухал мэдээлэл" нэртэй цахим файл үүсгэсэн. Гэхдээ энэ мэдээллийг Хятадын тал хүлээж авсан эсэхийг албаныхан мэдэгдээгүй.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж