Кадыров хүүгээ "Чеченийн баатар" цолоор шагнав

Кадыров хүүгээ "Чеченийн баатар" цолоор шагнав

Кадыров хүүгээ "Чеченийн баатар" цолоор шагнав

Чеченийн удирдагч Рамзан Кадыров 15 настай хүү Адамдаа "Чеченийн баатар" цол шагнажээ. Энэ талаар Оросын Төрийн думын гишүүн, Кадыровын баруун гар Адам Делимханов мэдэгдлээ.

"Хайртай зээ дүүдээ баяр хүргэе. Адам Рамзановыч Кадыров Чеченийн хамгийн өндөр дээд шагнал болох "Чеченийн баатар" цолоор шагнууллаа. Адам Кадыров бол боловсролтой, зөв төлөвшилтэй, шийдэмгий залуу хүний бодит жишээ" гэж тэр телеграмдаа бичжээ. Мөн холимог тулаан, байлдааны урлагийг гаргууд эзэмшсэн гэдгийг нь онцлоод Адамтай хамт авхуулсан зургаа нийтэлсэн байна.

"Чеченийн баатар" цолыг олгох тухай зарлигт бүгд найрамдах улсын тэргүүн гарын үсэг зурдаг. Тэгэхээр Рамзан Кадыров энэ зарлигт гарын үсэг зурсан гэсэн үг юм. Энэ шагналыг анх санаачилсны дараа Кадыров өөрөө гарын үсэг зураад, өөрийгөө шагнаж байв.

Адам Кадыров нь коран судрыг шатаасан хэрэгт буруутгагдан хоригдож буй хоригдлыг зодсон хэрэг наймдугаар сард гарсан. Гэвч Рамзан Кадыров хүүгээ буруутгаагүй, харин ч магтан сайшаажээ. Кремль ч бас энэ хэрэгтэй холбоотойгоор ганц ч үг дуугараагүй.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdf 2023-10-08 139.5.216.116

iimerhuu kkkk alialagch nar ueiin ued baih yum daa. ard tumen n yugej bodoh bol gej boddoggui yum bhdaa. alialagch l gej harna shd. uuriigoo shagnaad huugee shagnaad

Avatar

- acsent UDUP SHUNU SHIG yalgaatai bailaa. 2023-10-08 216.38.195.74

nigh +downi + &

Avatar

Нэргүй 2023-10-08 23.129.64.134

эх сурвалж UKRAYINSKA PRAVDA Ха ха ха

Avatar

bo 2023-10-08 202.72.243.182

Чечений хүмүүс өөрсдийгөө шагнахад Путин ямар хамаатай , Батүүл чинь баатар болоод хүүхэддээ тендер өгөхөд үхсэн хатсанаа дуугүй байсан юм

Avatar

Нэргүй 2023-10-08 103.215.14.2

Ийм тэнэг болоод л хэдхэн жилийн өмнө ах дүү нарынх нь цусаар гараа угааж байсан эзлэн түрэмгийлэгч нарт 30к цэрэг гаргаж өгч тэнэгтэж байхгүй юу. Тэхээр энэ дайныг дэмжээд байгаа эргүүнүүд юуг дэмжиж байгагаа ойлгох хэрэгтэй

Avatar

Ккккк 2023-10-08 59.153.113.162

Охин нь саяхан сайд болсон. Ёстой солиорчихсон новшнууд. Хэзээ нэгэн цагт ард түмний гарт орно ш дэ кадыров.

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.160.2

Батүүл баатар хулгайчтай байж элийоч солиорох хэрэгүйээ

Avatar

б 2023-10-08 66.181.191.170

Нэг муу дарамтлуулсан хоригдлыг зодуулаад, түүндээ баатар цол өгөөд, Хойд Солонгос цаашаа хошин шог юм биш үү?

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.161.40

Дарангуйлагчид яаж хүний ёсноос гажууд үйлдэл гаргадагын тод жишээ

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.182.205

Орос улс бүрэн дампуурсны тод жишээ шүүдээ,,,

Avatar

Нэргүй 2023-10-08 66.181.191.235

нохой кадыровын гөлөг баатар, сайхан л сонсогддог байх доо, одон медальд дуртай орос хүмүүжилтэй хүмүүст.

Avatar

Нэргүй 2023-10-08 124.158.68.57

Ard iregd n ymar bodoltoi baidiin bol doo manaid tceregt yvj uzeegui baildaand yvaagui hund baatar tcol ogson shuu arai denduu yumaa

Avatar

Bagii 2023-10-08 166.199.114.34

Batuul baatar За манайхан ялгаагүй, яг эдэн шиг тэнэг.

Avatar

Зочин 2023-10-08 103.212.117.23

Хэн нэгэн эсвэл ямар нэгэн нам төрийн эрхийг удаан бариад ирэхээр элдэв элэг авмаар үг, үйлдэл газар авдаг жам юм. Путин Оросын төрийн эрхийг 20 гаруй жил барьсанаар сөрөг хүчин, чөлөөт хэвлэл, шүүхийн бие даасан байдал, хүний эрх, дайн, хөгжиж дэвждэггүй хэрнээ хамаг эдийн засгийн хүчээ зэвсэглэхэд зарцуулах, улс төрийн аллага… гээд тоо томшгүй бусрмаг үйлдэл гарч байна. Кимийн гэр бүл Хойд Солонгост төрийн эрхийг бариад 70 гаруй жил болж тэнд өлсгөлөн, өвчин тахал, цөмийн з****г, пуужин..

Avatar

Зочин 2023-10-08 103.212.117.23

МАН тасралтгүй төрийн эрхийг 8 жил барьсан учир Монголд мөн элэг авмаар, зарим нь уур бухимдал төрүүлсэн олон бусармаг явдал газар аваад удлаа. Шүүх, АТГ, Цагдаа, Прокурор, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн зөвлөл, мөн төрийн байгууллагууд МАН-ын уяаны ноход, тэдний захиалгыг гүйцэтгэгчид болсон…

Avatar

Нэргүй 2023-10-08 202.9.46.161

За манайхан ялгаагүй, яг эдэн шиг тэнэг. УИХ гишүүд нь бүгд ээж аав авгай хүүхнээ гавьяат болгодог биз дээ. Самарсайхан лав ноднин авгайдаа, энэ жил аавдаа гавьяат авч өгсөн

Avatar

Зочин 2023-10-08 202.126.89.215

Тэнэглэлд хязгаар гэж алга даа. Усан тэнэг гэдэгээ ч мэдэх юм алга.

Avatar

Нэргүй 2023-10-08 103.161.242.107

shal balai yum z**l z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж