Чеченийн удирдагч Рамзан Кадыров 15 настай хүү Адамдаа "Чеченийн баатар" цол шагнажээ. Энэ талаар Оросын Төрийн думын гишүүн, Кадыровын баруун гар Адам Делимханов мэдэгдлээ.
"Хайртай зээ дүүдээ баяр хүргэе. Адам Рамзановыч Кадыров Чеченийн хамгийн өндөр дээд шагнал болох "Чеченийн баатар" цолоор шагнууллаа. Адам Кадыров бол боловсролтой, зөв төлөвшилтэй, шийдэмгий залуу хүний бодит жишээ" гэж тэр телеграмдаа бичжээ. Мөн холимог тулаан, байлдааны урлагийг гаргууд эзэмшсэн гэдгийг нь онцлоод Адамтай хамт авхуулсан зургаа нийтэлсэн байна.
"Чеченийн баатар" цолыг олгох тухай зарлигт бүгд найрамдах улсын тэргүүн гарын үсэг зурдаг. Тэгэхээр Рамзан Кадыров энэ зарлигт гарын үсэг зурсан гэсэн үг юм. Энэ шагналыг анх санаачилсны дараа Кадыров өөрөө гарын үсэг зураад, өөрийгөө шагнаж байв.
Адам Кадыров нь коран судрыг шатаасан хэрэгт буруутгагдан хоригдож буй хоригдлыг зодсон хэрэг наймдугаар сард гарсан. Гэвч Рамзан Кадыров хүүгээ буруутгаагүй, харин ч магтан сайшаажээ. Кремль ч бас энэ хэрэгтэй холбоотойгоор ганц ч үг дуугараагүй.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ