Амазон компани "Starlink"-тэй өрсөлдөх хиймэл дагуулаа хөөргөв

Амазон компани "Starlink"-тэй өрсөлдөх хиймэл дагуулаа хөөргөв

Амазон компани "Starlink"-тэй өрсөлдөх хиймэл дагуулаа хөөргөв

Амазон компани бүх дэлхийн хэрэглэгчдийг интернетээр хангаж чадах асар том хиймэл дагуул бүтээх уралдаанд албан ёсоор нэгдэж байна. "Starlink"-тэй өрсөлдөх анхны хиймэл дагуул "Project Kuiper"-ийг Баасан гаригийн 14:06 цагт Флоридагийн Канаверал хошуунаас "United Launch Alliance" пуужингаар хөөргөв. 

"Бид лабораторидоо өргөн цар хүрээтэй туршилт хийсэн. Энэ хиймэл дагуулын загвартаа итгэл дүүрэн байна. Гэхдээ тойрог замд хийх туршилтыг өөр юу ч орлохгүй. Амазон сансарт анх удаа хиймэл дагуул хөөргөж байна. Үйл явц хэрхэн өрнөхөөс үл хамааран бид гайхалтай их зүйл сурах болно" гэж төслийн технологи хариуцсан дэд ерөнхийлөгч Ражеев Бадял хэлжээ. 

Төсөл амжилттай болвол Амазон компани 3200 гаруй хиймэл дагуулын сүлжээг байгуулж, интернет холболтыг эх газар руу дамжуулах боломжтой. "SpaceX" нь тойрог замд 4500 гаруй идэвхтэй "Starlink" хиймэл дагуултай.

НҮБ-ын статистик мэдээг харахад 2021 оны байдлаар дэлхийн гурван тэрбум хүн интернетийн энгийн холболтгүй байсан. Учир нь газар доорх шилэн кабель зэрэг интернетийн үйлчилгээний түгээмэл хэлбэрүүд дэлхийн зарим хэсэгт хараахан хүрээгүй байна. Дэлхийн хэрэглэгчдийг интернетэд холбох чиглэлээр "SpaceX" бусад өрсөлдөгчөөсөө хамаагүй түрүүлж алхаж байна. Тус компани энэ хүчин чармайлтынхаа хүрээнд геополитикийн маргаанд хүртэл оролцох болжээ. 

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас үл хамааран хиймэл дагуулын орчин маргаан дагуулсан хэвээр байна. Учир нь дэлхийн нам дор тойрог замд олон мянган сансрын хог хаягдал хэдийнэ үүссэн.

Сансарт хэдий чинээ олон объект байна, төдий чинээ гамшигт мөргөлдөөн гарах магадлал өндөр байна. Харин Амазон компани тавдугаар сард тогтвортой байдлын төлөвлөгөөгөө танилцуулахдаа "Хиймэл дагуулууд тойрог замд байхдаа маневр хийх чадвартай байх болно" гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-08 104.28.218.151

https://edition.cnn.com/2023/10/06/world/amazon-kuiper-internet-satellites-spacex-starlink-scn/index.html
Амазон-д одоог хүртэл өөрийн гэсэн лоунчэ байхгүй (satellite-г LEO тойрог замд хүргэх төхөөрөмж) юм байна, тиймээс бусдын пуужинг мөнгө төлж ашиглана. Яг одоогоор Starlink-с өөр хямд, олон дахин satellite уудаа сансарт хүргэх боломжтой лоунчэ байхгүй тул, энэ туршилтыг яг бодит үйлчилгээ болж зарагдаж эхэлтэл дахиад овоо хэдэн жил болох байхаа. Тэр хооронд Старлинк аль хэдийн тасраад явчихви

Avatar

Нэргүй 2023-10-08 202.21.108.2

Сайхаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж