"Дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна"

"Дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна"

"Дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна"

Дорноговь аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2023.10.07/ мэдээлэл хийлээ.


Аймгийн Засаг дарга О.Батжаргал:

-Талийгаач охины ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Аймгийн хэмжээнд зүрх сэтгэлээрээ нэгдэж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Цагдаагийн газарт аравдугаар сарын 3-ны өдрийн өглөө 07.10 цагт сургуульдаа явсан хохирогчийн мэдээлэл 10.30 цагт ирснээр эрэн хайх ажиллагаа эхэлсэн байдаг. Тухайн өдрийн 20.00 цагт эрлийн багийг өргөтгөхөөр танилцуулж, нийт 23 байгууллагын 245 алба хаагч, 89 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Нийт давхардсан тоогоор 300 гаруй иргэд 10-20 км алслалтай тойрогт хайх ажиллагааг гүйцэтгэсэн.

Сэжигтнийг Өмнөговь аймгийн Манлай суманд тээврийн жолоочийн тусламжтайгаар барьж авсан. Гэмт этгээд баригдсан боловч худал мэдүүлгийг өгч, хүндрэл учруулсан.

Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдаагүй мэдээллийг цацаж байсан. Хотод бас эрэн хайх ажиллагааг хийж байсан. Өчигдрийн байдлаар охины цогцсыг олж, аравдугаар сарын 6-нд нэмэлт бүрэлдэхүүнээр 24 байгууллагын 164 алба хаагч ажилласан. Гэмт этгээдийн хохирол учруулсан байсныг олж тогтоосон. Нийт 191 тээврийн хэрэгсэлтэйгээр энэ үйл ажиллагаанд оролцсон. Бусад мэдээллийг цагдаа, прокурорын байгууллага өгөх байх" гэв.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Бас зургаан жилийн өмнө ийм харамсалтай хэрэг Замын-Үүд суманд гарч байсан. Бид 2018 оны ИТХ-аар хуралдаж, 400 орчим сая төгрөгөөр 35 байршилд 69 камер суурилуулсан. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр Замын-Үүдэд камер нэмж байршуулсан. Бид жил бүр хичээлийн шинэ жилийн үеэр такси үйлчилгээг бүртгэж, хянадаг. Эцэг эхийн зөвлөлөөс сургуулийн эргүүлийг хийдэг. Сайншанд нийтийн тээврийн хоёр маршруттай. Цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилдэг. Бид шүүмжлэлийг хүлээн авч, дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна.

Гэмт этгээд олон удаа ял шийтгэл зүүж, улсын дугаараа сольсон, машинаа будаж шүршсэн байсан. Цагдаагийн байгууллага аймагт суурилуулсан камерын тусламжтайгаар мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулсан.

Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр:

-Сайншанд сумаас хоёр хоногийн өмнө нэмэлт тендер зарласан. Камержуулалтаа, гэрэлтүүлгээ өргөтгөх болно. Иргэн, аж ахуйн нэгжийн суурилуулсан камерыг хэрэг илрүүлэхэд ашиглах боломжтой. Сайншанд суманд цагдаад бүртгэлтэй 69 камер байдаг. Одоо 46 камер ажиллаж байгаа. Бусдыг нь шинэчилж, засч байна. Мөн 178 аж ахуйн нэгжийн дотоод болон гадна 904 камер, 76 төрийн байгууллагын 969 камер бүртгэлтэй байдаг.

Аймгийн хэмжээнд иж бүрэн ухаалаг камерын систем суулгах ажлыг ярьж байна.

Жил бүр камержуулалтын хяналтын системд төсөв суулгаж, суурилуулдаг. Өнгөрсөн 2021 онд 30 сая төгрөг, 2022 онд гэр бүлийн талбайг камержуулсан, 2023 оны төсөвт 135 сая төгрөгийн тендер зарлаад явж байна. Сая тендер зарласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-07 202.126.90.74

gemt hereg uildej bolzoshgui etguuduun sudalgaag gargaj nuutsaar hyanaj baij boldoggui yum baih daa.

Avatar

М 2023-10-07 103.57.94.213

мафитай холбоотой юм шиг..тэр гэмт хэрэгтэн урагш олон гарч ордог гэсэн..даалгавартай бсан юмуу гэмээр…сайнл шалгаарай даа..бид цөөхүүлээ,хэдэн хүүхдээ хамгаалж чадахгүй арчаагүй байна даа

Avatar

иргэн 2023-10-07 59.153.115.183

Хайран хуухэд . Зохион байгуулалтын том асуудал улсын хэмжээнд нэн шаардлагатай болжээ Хуухэд залуучуудын ,Эруул мэндийн Байгууллагуудын ахмадуудаас зевелгее авч улс аймаг хот ажлаа бодвол тустай болно .

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.176.23

ДГ-ийн цагдаа нар урдуураа явдаг том машин бүрийг зогсоож ӨӨ СЭВ хайдаг тэгээд хэдэн төг-өөр торгохоо боддог. Тэрэн шигээ ХОТ дотроо ажиллаач….. Мулгуунууд ….

Avatar

ЗОЧИН 2023-10-07 202.9.46.73

Замын- үүдэд гарсан хэрэг, тэр загвараараа Сайншандад дахин гарлаа……..та нар яагаад гэмт хэрэг үйлдэх боломж олгоод байгаа юм бэ ??? үүнийхээ төлөө огцрох ч багадана… гэрийн хажуугийн сургуульд нь охиныг оруулаагүй сургуулийн удирдлагад хариуцлага тооц….анхаарна ч гэх шиг юугаа солиороод байгаа мал вэ чи!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.180.80

энэ ямар том артай амьтан бэ давтан хэрэг хийгээд л байдаг өршөөлд хамрагдаад

Avatar

Зочин 2023-10-07 66.181.179.174

Таксинд ганцааранг нь суулгаад явуулсан бололтой Ээж аавууд ингэж болохгуйг л аанхаарах хэрэгтэй Ер нь 10 аас дээш настай хуухдуудэд оороо оорсдийгаа замгаалах анхан шатны мэдлэгтэй болгож аюулгуй байдлын тусгай зичээлийн хотолбортэй болгомоор Тэхээс педофил гэж сэтгэцийн гажиг богоод хичнээн тийм хун хаана байгааг бид мэдэхгуй ш дээ Европт тийм хумууст химийн тариа хийж элдэв хумэлгуй болгодог гэсэн Гэмт хэоэгтэн болсноос сайн лураараа тариулсан нь дээр шуу дээ яэмч нар асуудлыг анхаар

Avatar

Нэргүй 2023-10-07 139.5.217.158

энд бичсэн сэтгэгдлүүдийг хараад байгаарай. олон амьтан гашуудан өөрсдийн зовлонгоо бичиж байхад баахан порно зарыг тоох ч үгүй бичиж байдаг энэ хүн дүрстэй малуудыг яаанаа. малнаас ч дор. өтнүүд .та нар хүн биш .

Avatar

Нэргүй 2023-10-07 139.5.217.158

хэдхэн жилийн өмнө замын үүдэд ямар ч гэмгүй жижигхэн охиныг алга болоход энэ аймгийн дарга нар яг ингэж хэлж байсан. нөгөө ардын элч кинон дээр нэг тэнэг ноён – ийм явдал болсон нь харамсалтай .үүнийг магадлая гэдэг шиг. энэ бяцхан охин алга болсоноос хойш удаачгүй энэ хэрэг гарч байна. дорноговь аймгийнхан юу ч хийсэнгүй. юу ч хийгээгүйг энэ г********н мэдэж байсан ч юм шиг. ийм үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай бүлэг байдаг юм биш байгаа.

Avatar

Нэргүй 2023-10-07 202.21.107.10

dandaa s****a pizdaanuud. gaj donton hereg hiihdee tulbal ta nariig yaaj ch bsan hiih l bolno. Arguu sdaanuud,.

Avatar

Нэргүй 2023-10-07 95.168.164.193

ЖИл бүр төсөв суулгадаг бол та нарт үнэхээр хариуцлага алга. 30 сая бараг ихдэнэ. АТГ энэ камэрын санхүүжилтыг шалгавал таарна энэ аймагт.

Avatar

Нэргүй 2023-10-07 139.5.217.100

Энэ удаагийнх зүгээр нэг гаж донтны үйлдэл биш байхаа. Машиныхаа өнгийг богино хугацаанд сольсон нь ч тэр, бас өөрийгөө гэмтээсэн нь нэг л сэжигтэй байна

Avatar

Сэржмядаг охин ч бас хилээр гараагүй хохирсон байх. 2023-10-07 95.168.164.193

Таксичдаа янзалж. Нийтийн тээвэр хэд хэдэн минутанд тус буудал дээрээс явдгийг нэг бүрчлэн буудал дээр бичиж тавих. Тэр цагтаа явж чадахгүй өөрчлөлт гарвал очиж тэмдэглэгээ тавьж буудлын тэмдгээ гялгар уутаар бүтээж байх хэрэгтэй.

Avatar

!. Сургууль ирцээ арай эрт авч өгөх хэрэгтэй байна. 2023-10-07 95.168.164.193

Багшн ь яагаад эртхэн захиралдаа ирээгүй хүүхдийн нэрсээ өгөөгүй вэ ? Хичээл 8 цагт ордог бол ирцээ өгөөд. Дутуу хүүхдүүдээ захирал нь утасдаж шалгаж байх ёстой.10:30-д цагдаад хэлэх бол миний бодлоор оройтож байна. Гэрээсээ гарсныг баталгаажуулах хэдэн найзууд руу нь утасдаж асуухад үсрээд л 30 минут гэр бүлд нь бий.

Avatar

Нэргүй 2023-10-07 202.21.107.10

bitgii tenegteed bgaarai erguu mini. Tegeed l zahiral ireegui huuhed bur ruu yriad suuj bh uu? amidralgui yum shaaha boli

Avatar

Нэргүй 2023-10-07 43.242.243.128

Хүүхэд ирээгүй брл шууд өүртэгсэн багш ар гэрлүү ярих ёстой хугацаа алдах тусам эрсдэл өндөр нэмэгдэнэ тийм учраас цаг хожихн тулд шууд ар гэртэй нь холбоо тогтоосон нь зав

Avatar

Нэргүй 2023-10-07 95.168.164.193

Дарга нар нь бол огцрох хэрэгтэй. Хэдхэн хоногийн өмнө тоос шороонд дарагдаад байна гэж байсан одоо тэр тухайгаа огт дурдахгүй дахин хэдийг авч тоос шороонд дарж хаях байх. Тиймээс арай хариуцлагатай хүмүүс томилох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-07 202.9.47.57

Дарга боссуудын гэр бүл үр хүүхдээ дарамталдаг байдлыг нь бас таслан зогсоох хэрэгтэй байна_ Үнэтэй хауснуудын дотор ямар их яргалал байдгыг хэн ч үл мэднэ

Avatar

Х 2023-10-07 66.181.182.45

ийм төлөвлөсөн з.байгуулалттай хэрэг гарвал төөрөлдсөөх бтал цаг алдах юм байна даа.хилтэй ойрхон болохоор бүр илүү анхааралтай б маар юм..явуулын хүн ихтэй..хөөрхий охин.,энэ хогийн нийгмийн хохирогч боллоодоо

Avatar

Irgen 2023-10-07 202.126.88.220

Khodolj yadsaar baital chiny araar chiny asuudal.aly khediin khundersen bsan .Tsagdaa ny ch mon adil . Khotsrogdson setgelgeegeer ajil khiideggui yum .Camerjuulakh ukhaan ch bkhgui khudlaa l surjignej bdgaa zogsoo

Avatar

Зочин 2023-10-07 103.212.118.161

Бүх аймаг яс юман дээрээ камергүй байгаа шүү. Одоо цагт хүний биш техникийн хүчээр бүх зүйлийг хянадаг болсон. Бүх суурин газрыг камержуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-07 66.181.161.15

Энэ муу охины амь хулгайч авилгачдын цавчааны тендерийг л гацаанаас гаргах шив дээ. Дахин давтагдахгүй биш, давтагдчихаад байна. Уг нь сум орон нутгийн удирдлага, цагдаа хүчний байгууллагатай хариуцлага тооцож удирдлагыг нь огцруулах хэрэгтэй юм байгаан. Хууль сахиулах гэж амлалт үүрэг авч, сул цалин хүртэж, цагаа бүртгүүлж суугаа хүмүүс.

Avatar

Нэргүй 2023-10-07 188.162.254.10

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж