"Дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна"

Хуучирсан мэдээ: 2023.10.07-нд нийтлэгдсэн

"Дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна"

"Дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна"

Дорноговь аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2023.10.07/ мэдээлэл хийлээ.


Аймгийн Засаг дарга О.Батжаргал:

-Талийгаач охины ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Аймгийн хэмжээнд зүрх сэтгэлээрээ нэгдэж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Цагдаагийн газарт аравдугаар сарын 3-ны өдрийн өглөө 07.10 цагт сургуульдаа явсан хохирогчийн мэдээлэл 10.30 цагт ирснээр эрэн хайх ажиллагаа эхэлсэн байдаг. Тухайн өдрийн 20.00 цагт эрлийн багийг өргөтгөхөөр танилцуулж, нийт 23 байгууллагын 245 алба хаагч, 89 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Нийт давхардсан тоогоор 300 гаруй иргэд 10-20 км алслалтай тойрогт хайх ажиллагааг гүйцэтгэсэн.

Сэжигтнийг Өмнөговь аймгийн Манлай суманд тээврийн жолоочийн тусламжтайгаар барьж авсан. Гэмт этгээд баригдсан боловч худал мэдүүлгийг өгч, хүндрэл учруулсан.

Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдаагүй мэдээллийг цацаж байсан. Хотод бас эрэн хайх ажиллагааг хийж байсан. Өчигдрийн байдлаар охины цогцсыг олж, аравдугаар сарын 6-нд нэмэлт бүрэлдэхүүнээр 24 байгууллагын 164 алба хаагч ажилласан. Гэмт этгээдийн хохирол учруулсан байсныг олж тогтоосон. Нийт 191 тээврийн хэрэгсэлтэйгээр энэ үйл ажиллагаанд оролцсон. Бусад мэдээллийг цагдаа, прокурорын байгууллага өгөх байх" гэв.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Бас зургаан жилийн өмнө ийм харамсалтай хэрэг Замын-Үүд суманд гарч байсан. Бид 2018 оны ИТХ-аар хуралдаж, 400 орчим сая төгрөгөөр 35 байршилд 69 камер суурилуулсан. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр Замын-Үүдэд камер нэмж байршуулсан. Бид жил бүр хичээлийн шинэ жилийн үеэр такси үйлчилгээг бүртгэж, хянадаг. Эцэг эхийн зөвлөлөөс сургуулийн эргүүлийг хийдэг. Сайншанд нийтийн тээврийн хоёр маршруттай. Цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилдэг. Бид шүүмжлэлийг хүлээн авч, дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна.

Гэмт этгээд олон удаа ял шийтгэл зүүж, улсын дугаараа сольсон, машинаа будаж шүршсэн байсан. Цагдаагийн байгууллага аймагт суурилуулсан камерын тусламжтайгаар мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулсан.

Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр:

-Сайншанд сумаас хоёр хоногийн өмнө нэмэлт тендер зарласан. Камержуулалтаа, гэрэлтүүлгээ өргөтгөх болно. Иргэн, аж ахуйн нэгжийн суурилуулсан камерыг хэрэг илрүүлэхэд ашиглах боломжтой. Сайншанд суманд цагдаад бүртгэлтэй 69 камер байдаг. Одоо 46 камер ажиллаж байгаа. Бусдыг нь шинэчилж, засч байна. Мөн 178 аж ахуйн нэгжийн дотоод болон гадна 904 камер, 76 төрийн байгууллагын 969 камер бүртгэлтэй байдаг.

Аймгийн хэмжээнд иж бүрэн ухаалаг камерын систем суулгах ажлыг ярьж байна.

Жил бүр камержуулалтын хяналтын системд төсөв суулгаж, суурилуулдаг. Өнгөрсөн 2021 онд 30 сая төгрөг, 2022 онд гэр бүлийн талбайг камержуулсан, 2023 оны төсөвт 135 сая төгрөгийн тендер зарлаад явж байна. Сая тендер зарласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж