Ханжоу-2022: Хүндийн өргөлтийн Б.Эрдэнэзул допингийн шинжилгээнд бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2023.10.07-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

Ханжоу-2022: Хүндийн өргөлтийн Б.Эрдэнэзул допингийн шинжилгээнд бүдэрчээ

Ханжоу-2022: Хүндийн өргөлтийн Б.Эрдэнэзул допингийн шинжилгээнд бүдэрчээ

Азийн Олимпийн Зөвлөл (OCA)-аас "Ханжоу 2022" Азийн наадмын допингийн эсрэг хөтөлбөрийн салбар, түүний дотор үр дүнгийн менежментийг бие даан зохицуулах үүрэг хүлээсэн Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) нь Монголын тамирчинтай холбоотой хэргийн талаар мэдээлжээ. Тодруулбал, Монголын хүндийг өргөлтийн тамирчин Буяндэлгэрийн Эрдэнэзулаас авсан дээжээс Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хориотой жагсаалтад заасны дагуу тодорхой бус хориотой стероид дростанолоны метаболит илэрч, дүгнэлтийг нь хүргүүлжээ. 

2023 оны аравдугаар сарын 1-ний өдөр Ханжоу 2022 Азийн наадмын үеэр ITA-аас допингийн эсрэг хяналтын үзлэг хийх үеэр тамирчнаас дээж авсан гэнэ. Сорьц авсан газар нь Хятадын сэргээшийн эсрэг агентлаг аж. 

Тамирчинд энэ хэргийн талаар мэдэгдсэн бөгөөд тэр даруйд эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Тэрбээр В сорьцын шинжилгээ хийлгэх эрхтэй. 

Цаашид энэ асуудлыг Спортын арбитрын шүүхийн Допингийн эсрэг хэлтэст (CAS ADD) шилжүүлж, ОСА-гийн допингийн эсрэг дүрмийн дагуу шийдвэрлүүлэх ажээ. 

Хэргийн үйл ажиллагаа явагдаж байгаа тул явцын нэмэлт мэдээлэл өгөхгүй гэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж