М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

Эрэгтэй чөлөөт бөхийн 125 кг-д барилдаж буй М.Лхагвагэрэл аваргын төлөө шалгарч үлдлээ. Манай тамирчин Киргизийн Ааил Лазаревыг 6:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Хассанбой Рахимовыг 2:0–ээр илүүрхэж, алтын төлөө олимпын хүрэл, дэлхийн аварга Ираны бөх Амир Хоссейн Зайртай барилдахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Камбожийн Вути Хенг, БНХАУ-ын Сүнь Ци Яог тус тус оноогоор цэвэр ялж, хагас шигшээд Ираны Хассан Язданичаратид ялагдсанаар ХҮРЭЛ медалийн төлөө барилдана.

Эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуягтай эхний тойрогт Вьетнамын Лам Ван Нгог барилдах байсан ч гарч ирээгүй тул шууд манай тамирчинг ялсанд тооцов. Улмаар хагас шигшээд Ираны Можтаба Голейжид 2:4-өөр дийлдсэн ч дагах барилдаанд Узбекистаны Магомед Ибрагимовыг оноогоор цэвэр ялснаар хүрлийн төлөө Казахстаны Алишер Ергалитай хүч үзэхээр таарав.

Финалын барилдаан 17:00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.183.49

Үхсэн баас, муу кыргызээс ганц ч оноо авч чадаагүй ш дээ !

Avatar

Уншигч 2023-10-07 45.146.80.131

өнөөдөр барилдаад Иранд 5:0 харьцаагаар ялагдсан. мөнгө авсан.

Avatar

Нэргүй 2023-10-07 202.126.88.64

Лхагвагэрэл ээ алт өваарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж