Иргэд: Хувийн такси аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй

Иргэд: Хувийн такси аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй

Иргэд: Хувийн такси аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй

Монгол Улс такси үйлчилгээний нэгдсэн стандарттай болох асуудлыг олон жил ярьж ирсэн. Тийм хэдий ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цэгцэлж, холбогдох хууль, журам баталж чадаагүй. Үүний улмаас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох, хаяж гээсэн эд зүйлээ буцаан олж авах боломжгүй болох гэх мэт хүндрэлтэй асуудал тулгардаг.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ "Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол жолооны эрхийг хасах, такси үйлчилгээг сайжруулах замаар олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэдгийг хэлсэн юм.

Харин иргэдийн зүгээс Улаанбаатар хотын түгжрэлд хувь нэмрээ оруулж байгаа автомашинуудын тодорхой хувийг зөвшөөрөлгүй такси эзэлж байна. Хувийн таксинд сууснаараа гэмт хэрэгт өртөж, аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй тээвэр болсон. Тиймээс албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн такси үйлчилгээг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.176.23

Бүртгэлтэй, дунд оврын автобусуудыг хотын захаар явуулая…. Гэхдээ микро шиг биш соёлтой шинэ үеийн, хаяг адрестай, шугамтай.

Avatar

Нэргүй 2023-10-07 202.9.40.194

Аливаа үйлчилгээ үзүүлэх бол дүрэмтэй журамтай мөрдүүлдэг байх ёстой. Соёлт нийгэмд дураараа зүйл гэж байх ёсгүй. Дүрэмгүй хувийн такси- ний үйлчилгээ гээчийг зогсоо!!! Төр их сул, улбайсан бна. Төрд мөнгөний донтонгууд шургалсан

Avatar

Нэргүй 2023-10-07 202.21.107.38

мөрөөрөө тахсинд явж байгаа хүмүүс ихэнх нь байгаа шүү дээ..маш цөөхөн луйварчин хулгайч шургалаад байгаа шүү дээ..

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.160.69

Хувийн таксиг хориглох С.Баярын санал ер нь маш зөв шүү. Ажил хийхгүй, халтууранд явсан болж хэдэн төгрөг олдог, тэгээд нийгмийн өмнө хүлээх хариуцлага байхгүй байгаад байна.

Avatar

Иргэн 2023-10-07 66.181.186.146

Машинуудад хар тень наахыг хоригло

Avatar

зочин 2023-10-07 90.188.245.221

Таксины үылчилгээг журамлах нь зүйтэй. Мөн бүх албан газрууд, иргэд ч камержуулалт дээрээ анхаарья

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.184.225

Хувийн таксийг лиценз тэй болгоё зөвшөөрөл одгохдоо зохих стандарттай. байх нь зөв хураамж авч дэг жураманд оруулах хэрэгтэй

Avatar

зочин 2023-10-07 90.188.245.221

Энэ 1 сайт болгон дээр бичиж байгаа гаж донтонг IP хаягаар нь хөөгөөд цагдаа нь олоод хариуцлага тооцож болдоггүй юм болов уу?

Avatar

Нэргүй 2023-10-07 95.168.164.193

Хуудаснууд нь нийтлэхгүй хянах устгах ёстой. Хээв нэг байлгаад байна. заавал цагдаад өгөх ёстой юу танай хуудсыг. Заавал торгуулах уу

Avatar

Нэргүй 2023-10-07 95.168.164.193

Хувийн такси онцгүй. Жолооч ер нь л гэрт нь очоод суучихсан мэт аашилдаг. Аягүй их байцаадаг. Өөрийгөө нэг гайхуулж аваад. тэгснээ таксиных нь өөрийнх нь хэлсэн мөнгийг өгөхөөр яасан их мөнгөтэй. УБ-т ховрын үзэгдэл гээд байдаг. Онцгүй. Нийтийн тээвэр л чихэлдэх хүнгүй бол их зүгээр. Лангууны худалдагч, таксины жолооч нар ажил үйлчилгээ үзүүлж байгаагаа мэдэхгүй гэрт нь хүн орж очоод дараа болж байгаа мэт аашилна. Лангууны худалдагч юмыг нь авахгүй бол уурлаж хараана. Хэрүүл маргаан гаргана.

Avatar

Нэргүй 2023-10-07 202.126.90.144

Kompani bolj, alban yosoor taxi hiih ni zuv. Eej aaviinhaa tetgevriig baritsaalj zeel avaad taxi hiideg baidliig zogsooh ni zuv. Iiim taxi tugjrel agaariin bohirdliig nemegduulehees gadna ajillah huchnii homsdold nuluulj bna.

Avatar

иргэн 2023-10-07 66.181.166.154

UB cab ер нь болж байна гэхдээ түгжирлийн үед явахаа больчихдог шүү . Оросын жишээг судлахад зүгээр бүх такси GPS болон татвараа төлсөн тохиолдолд таксинд явах эрх нээгдэнэ.

Avatar

Нэргүй 2023-10-07 139.5.217.155

ANYSDNA 80955877 39DEESH SEREL ODOONO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж