Монгол Улс такси үйлчилгээний нэгдсэн стандарттай болох асуудлыг олон жил ярьж ирсэн. Тийм хэдий ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цэгцэлж, холбогдох хууль, журам баталж чадаагүй. Үүний улмаас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох, хаяж гээсэн эд зүйлээ буцаан олж авах боломжгүй болох гэх мэт хүндрэлтэй асуудал тулгардаг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ "Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол жолооны эрхийг хасах, такси үйлчилгээг сайжруулах замаар олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэдгийг хэлсэн юм.
Харин иргэдийн зүгээс Улаанбаатар хотын түгжрэлд хувь нэмрээ оруулж байгаа автомашинуудын тодорхой хувийг зөвшөөрөлгүй такси эзэлж байна. Хувийн таксинд сууснаараа гэмт хэрэгт өртөж, аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй тээвэр болсон. Тиймээс албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн такси үйлчилгээг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Холбоотой мэдээ