Путин цөмийн зэвсгийн туршилтыг хориглосон гэрээг цуцална гэв

Хуучирсан мэдээ: 2023.10.07-нд нийтлэгдсэн

Путин цөмийн зэвсгийн туршилтыг хориглосон гэрээг цуцална гэв

Путин цөмийн зэвсгийн туршилтыг хориглосон гэрээг цуцална гэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос улс цөмийн зэвсгийн туршилтыг хориглосон гэрээг цуцалж магадгүй гэж мэдэгдлээ.

“1996 онд байгуулсан Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнд гарын үсэг зурсан боловч АНУ соёрхон батлаагүй. Онолын хувьд бид энэ гэрээг бид хүчингүй болгож чадна” гэж Путин Хар тэнгисийн Сочи хотод болсон Валдай клубын жилийн уулзалтын үеэр хэлсэн байна.

ОХУ-ын парламентын доод танхимын дарга хэлэхдээ, хууль тогтоогчид дараагийн хурлаараа соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэх болно.

Думын дарга Вячеслав Володин өчигдөр Путиныг үг хэлсний дараа “Telegram” хуудсандаа "Энэ нь манай улсын үндэсний ашиг сонирхлын асуудал" гэж мэдэгджээ.

“Цөмийн шинэ зэвсгийг турших нь цэнэгтэй хошуу бүрэн ажиллагаатай байх баталгаа болно” гэж цэргийн мэргэжилтнүүд зөвлөсөн гэж Путин хэлэв. “Орос улс саяхан "Буревестник" нэртэй цөмийн пуужинг амжилттай туршсан бөгөөд тив алгасах цөмийн баллистик пуужин болох "Сармат"-ыг саяхан ашиглалтад орууллаа” гэж Путин онцолжээ.

Гэрээг соёрхон баталсан 178 орны нэг нь ОХУ юм. Хэлэлцээрт гарын үсэг зурсан 187 улсын нэг болох АНУ үүнийг одоог хүртэл батлаагүй байгаа бөгөөд үүнийг Сенатад санал хураалтаар хийх ёстой. АНУ гэрээнд гарын үсэг зурснаас хойш цөмийн туршилт хийгээгүй.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж