Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал өчигдөр /2023.10.07/ Дотоод хэргийн их сургуулийн Соёлын төвд болжээ. Уг хурлаар олонхын саналаар Л.Данзанноровыг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Тэрбээр Монголын Хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч юм.
Өмгөөлөнч Л.Данзанноров нь ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
Ажлын туршлага:
- 2004-2008 онд-Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлд өмгөөлөгч, Зөвлөлийн дарга
- 2003-2006 онд-Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх
- 2008 онд-“Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирмд Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
- 2013-2016 онд-Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны гишүүн
- 2016 онд-Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн Хороо, Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2022 онд-Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурлаар Монголын өмгөөлөгчдийн холбооны их хурлын тэргүүлэгчдийг сонгох ажиллагаа, тооллогын комисс байгуулах, Монголын өмгөөлөгчдийн холбооны их хурлын дэгийн төслийг танилцуулж, баталсан байна.
Холбоотой мэдээ