АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нохой Цагаан ордны ажилтнууд болон АНУ-ын нууц албаны ажилтнуудыг хэд хэдэн удаа хазаж, урсаны улмаас хөөгджээ.
"Нохой одоогоор Цагаан ордны хотхонд байхгүй. Дараагийн алхмыг төлөвлөж, нохойн байдлыг үнэлж байна" гэж Жилл Байдены хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Тэргүүн хатагтайн харилцаа холбооны захирал Элизабет Александр мэдэгдэлдээ, Байден болон түүний эхнэр Цагаан ордны ажилтнууд болон тэднийг өдөр бүр хамгаалдаг хүмүүсийн аюулгүй байдалд маш их санаа тавьдаг гэдгийг онцолжээ. Мөн Цагаан ордон нь гэр бүлийн тэжээвэр амьтдын хувьд стресстэй орчин байж болно гэдгийг тайлбарласан байна.
Нохойг хаашаа явуулсныг хэлээгүй. Хоёр настай герман шеферд хамгийн сүүлд Бямба гаригт Цагаан ордны дээд тагтан дээр байснаасаа хойш дахин харагдаагүй байна.
Цагаан ордны ажилтан Дэйл Хэни сүүлд нохойтой тоглож байгаад хазуулсан бөгөөд энэ үйл явдлын үеэр ажилтны арьс нь урагдаагүй гэжээ. Гэхдээ ойр орчимд нь байсан жуулчид үйл явдлын зургийг авч цахим ертөнцөд нийтэлсэн байна.
Командлагч нэртэй нохой хэд хэдэн удаа хүн хазсан хэрэг гарсан. Хамгийн сүүлд есдүгээр сарын 25-ны шөнө Цагаан ордонд дүрэмт хувцастай Нууц албаны ажилтан хазуулж, эмнэлгийн ажилтнууд газар дээр нь эмчилсэн гэж мэдээлжээ.
2022 оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд Германы шеферд 10-аас доошгүй удаа Нууц албаны ажилтнуудыг хазаж, дайрсан бөгөөд нэг хууль сахиулагч хүндэвтэр гэмтэж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болж байжээ.
Командлагч бол Цагаан ордонд Байдены хоёр дахь нохой бөгөөд Нууц албаны ажилтнууд болон Цагаан ордны ажилтнуудыг хазсан зэрэг түрэмгий авир гаргасан. Байдены анхны нохой болох Майор нэртэй герман шеферд мөн л хүн хазсан олон тохиолдлын дараа Делавэрт байх нохойн асрамжинд амьдрахаар явсан аж.
ЭХ СУРВАЛЖ: CNBC
Холбоотой мэдээ