Пригожин, Уткин нар гранатаар онгоцоо дэлбэлсэн гэв

Пригожин, Уткин нар гранатаар онгоцоо дэлбэлсэн гэв

Пригожин, Уткин нар гранатаар онгоцоо дэлбэлсэн гэв

Хөлсний цэргийн “Вагнер групп”  тэргүүн Евгений Пригожинтэй хамт онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсоос гар гранат тэсрэх бодисын ул мөр олдсон гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ гэж төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.

Пригожиний хувийн онгоцонд "гадны нөлөө" байхгүй гэж Путин мэдэгдсэн нь түүний тушаалаар сөнөөсөн  гэх хардлагыг няцаав. Өмнө нь Пригожины онгоцыг Оросын нутаг дэвсгэрээс агаарын довтолгооноос хамгаалах систем буудаж унагасан гэж АНУ үзэж байна гэж Ройтерс агентлаг өнгөрсөн наймдугаар сарын 24-нд мэдээлсэн.

Түүнчлэн Вагнерын Санкт-Петербург дахь оффисоос "10 тэрбум рубль (ойролцоогоор 100 сая ам.доллар) бэлэн мөнгө, таван кг кокаин илрүүлсэн" гэж Путин нэмж хэлжээ.

"Пригожиний онгоцонд амиа алдагсдын биед согтууруулах ундаа, мансууруулах бодис байгаа эсэхийг шалгах ямар ч шинжилгээ хийгээгүй. Гэхдээ шинжилгээ өгөх ёстой байсан" гэж Путин мэдэгдэлдээ дурдсан байна.

ОХУ-ын Тверь мужид өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Прмгожиний хувийн “Эмбраер-135” нисэх онгоц осолдсон.

Оросын хэвлэлүүд үүнийг Вагнерын удирдагч Евгений Пригожингийнх гэж мэдээлсэн. Пригожин болон түүний орлогч Дмитрий Уткин нар онгоцонд байсныг Оросын Агаарын тээврийн агентлаг баталсан юм.

Энэ осол өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Вагнер групп  засгийн газрын эсрэг зэвсэгт  бослого гаргаж, дарагдсанаас хойш яг хоёр сарын дараа болсон юм.

Ослын газраас тэднээс гадна найман хүний ​​цогцос олдсон нь Пригожины ойр дотны хүмүүс болон Сири дэх дайнд оролцогчид, мөн онгоцны багийн гурван гишүүн байжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-10-07 202.21.104.234

90 оноос өмнө бид нар иим юманд итгэдэгл байсанш дээ

Avatar

zochin 2023-10-07 203.91.115.38

sogtuudaa granatnii helbertei burger ideh gesen baildaanii granat baijee togooch hunshuudee togloomon granatan byluuch yumuu yu baidag yum teriig n jinhener solison baih eswel hutin deerees gar granat shidne gej moriitsoj baigaad ongots dotroo unagaasan baihaa araas n priiigooojiiiinoo gej hashgirah putinii duug ch sonsoj amjilgui burhan boljee um ma ni bad me hum

Avatar

Нэргүй 2023-10-07 103.212.118.232

хүүхнүүд гээч

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.190.243

ЭЦЭС СҮҮЛДЭЭ ӨӨРСДИЙН АМИЙГ ӨӨРСДӨӨ ЗОЛИОСЛОСОН БОЛЖ ТААРВАА ХӨӨРХИЙ. ПУТИН ИНГЭЖ Л УСНААС ХУУРАЙ ГАРНА ГЭДЭГ НЬ ХЭДИЙН ТОДОРХОЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2023-10-07 66.181.160.71

Алжж устгаж хаячихаад бас дуугүй байж чадахгүй араас нь гүжирдээд л суух юм аа ..Ёстой төрмөл чекистүүд л ийм новшын зантай байдаг байх да

Avatar

Нэргүй 2023-10-07 202.21.105.8

пурлёр гэчий өөрөө л итгэдэг бхдаа😂

Avatar

Зураач Лондон 2023-10-07 90.208.245.113

Ха ха ха, өөрсдөө амиа хорлосон гэнээ… КГБ яг мөн дөө….

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.168.8

ИНГЭЖ ИЧИХГҮЙ ХУДЛАА ШААХАД НЬ Ч ОРКУУД НЬ ШУУД ИТГЭДЭГ

Avatar

Бүр цайчихсан а******н шүү энэ Путин 2023-10-07 66.181.176.201

Бүр цайчихсан а******н шүү энэ Путин. Өөрөө нухчихаад хэнэггүй тууж байна даа. Үүнд нь итгэх хүн байдаг болов уу.

Avatar

Бүр цайчихсан а******н шүү энэ Путин 2023-10-07 66.181.176.201

Бүр цайчихсан а******н шүү энэ Путин. Өөрөө нхучихаад ингэж хэлж чадах ганц хүн бол Путин

Avatar

Нэргүй 2023-10-07 202.179.26.191

БАЯРАА ӨӨРӨӨ Л УНЧИХСАН ЮМ БАЙЛЭЭ Ш ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.183.49

КГБ-чин Путлерийн зохиосон найруулага ч яг мөндөө !
Нкмцов, Пригожин нтр ийг Путин өөрөө даалгавар өгч уст гуулчаад л эцэст нь ийм дүгнэлт гаргуулчихдаг, аргагүй л ЧЕКА хүндээ !

Avatar

Нэргүй 2023-10-07 202.126.90.10

Путинд согтуу оросууд л итгэх бх даа
Орос бол худал хуурмаг аллагын эх орон болой

Avatar

Нэргүй 2023-10-07 202.126.88.230

Б ө.г с путин үнэн ханилгаагүй л а л а р шдээ,,,,,

Avatar

Нэргүй 2023-10-07 103.212.118.51

44 хоногийн дараа л цогцосноос нь гранатны хэлтэрхии олоо юу, гуцах юм аа маразматик чинь

Avatar

Нэргүй 2023-10-07 139.5.219.84

Тийм, бас украйн орос руу эхэлж түрэмгийлэн дайрсан болхоор оросууд эх орноо хамгаалж байгаа ВА ХАХА гошного пүтин нээрээ алхымаа . . .

Avatar

Нэргүй 2023-10-07 66.181.160.25

Ванянууд шууд итгэнээ

Avatar

зочин 2023-10-07 66.181.186.210

Ийм юманд итгэдэг тэнэг байдаг юм уу

Avatar

Нэргүй 2023-10-07 173.66.93.130

Оросын дарангуйлагчийн гошного нь загатнааюу ха ха

Avatar

Нэргүй 2023-10-07 216.38.195.74

t;

Avatar

Нэргүй 2023-10-07 174.192.193.129

ш**

Avatar

Нэргүй 2023-10-07 216.38.195.74

#;

Avatar

Нэргүй 2023-10-07 216.38.195.74

– ayi;

Avatar

Нэргүй 2023-10-07 38.42.106.107

Сайхах шaахымаа нээрээ. Хөөохий хоолны мөнгөнөөсөө салчихгүй гээл энэ хэд нэг ийм юм нийтэлж суудын болуу зайлуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж