Хөлсний цэргийн “Вагнер групп” тэргүүн Евгений Пригожинтэй хамт онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсоос гар гранат тэсрэх бодисын ул мөр олдсон гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ гэж төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
Пригожиний хувийн онгоцонд "гадны нөлөө" байхгүй гэж Путин мэдэгдсэн нь түүний тушаалаар сөнөөсөн гэх хардлагыг няцаав. Өмнө нь Пригожины онгоцыг Оросын нутаг дэвсгэрээс агаарын довтолгооноос хамгаалах систем буудаж унагасан гэж АНУ үзэж байна гэж Ройтерс агентлаг өнгөрсөн наймдугаар сарын 24-нд мэдээлсэн.
Түүнчлэн Вагнерын Санкт-Петербург дахь оффисоос "10 тэрбум рубль (ойролцоогоор 100 сая ам.доллар) бэлэн мөнгө, таван кг кокаин илрүүлсэн" гэж Путин нэмж хэлжээ.
"Пригожиний онгоцонд амиа алдагсдын биед согтууруулах ундаа, мансууруулах бодис байгаа эсэхийг шалгах ямар ч шинжилгээ хийгээгүй. Гэхдээ шинжилгээ өгөх ёстой байсан" гэж Путин мэдэгдэлдээ дурдсан байна.
ОХУ-ын Тверь мужид өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Прмгожиний хувийн “Эмбраер-135” нисэх онгоц осолдсон.
Оросын хэвлэлүүд үүнийг Вагнерын удирдагч Евгений Пригожингийнх гэж мэдээлсэн. Пригожин болон түүний орлогч Дмитрий Уткин нар онгоцонд байсныг Оросын Агаарын тээврийн агентлаг баталсан юм.
Энэ осол өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Вагнер групп засгийн газрын эсрэг зэвсэгт бослого гаргаж, дарагдсанаас хойш яг хоёр сарын дараа болсон юм.
Ослын газраас тэднээс гадна найман хүний цогцос олдсон нь Пригожины ойр дотны хүмүүс болон Сири дэх дайнд оролцогчид, мөн онгоцны багийн гурван гишүүн байжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ