Нобелийн энх тайвны шагналыг иран эмэгтэй хүртлээ

Нобелийн энх тайвны шагналыг иран эмэгтэй хүртлээ

Нобелийн энх тайвны шагналыг иран эмэгтэй хүртлээ

Иран улсад хүний эрхийн төлөө тэмцсэнийхээ төлөө шоронд хорих ял эдэлж буй Наргес Мохаммади 2023 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртлээ.

Норвеги дахь Нобелийн хороо энэ шийдвэрийг зарлахдаа,  51 настай Мохаммади Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцсэн  нэр хүндтэй тэмцэгч гэж мэдэгдэв. Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен хэлэхдээ, түүний тэмцэл "хувь хүний зүгээс асар их золиос" шаардсан гэдгийг онцолжээ.

Мохаммади өдгөө Ираны нийслэл Тегеран дахь алдарт Эвин шоронд 10 жилийн хорих ял эдэлж байгаа юм.

Ираны Гадаад хэргийн яам энэ шагналыг "яв нэг талыг барьсан" бөгөөд "Европын зарим орнуудын хөндлөнгөөс оролцох Ираны эсрэг бодлого” гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүний эрхийн төлөө тэмцэгч Мохаммадигийн  эр зоригийг магтан, түүнийг суллахыг Ираны засгийн газарт уриалсан бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг "эрх чөлөөний төлөө тэмцэгч" гэж нэрлэжээ.

Олон сая иранчууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүний ​​эрхийн төлөө тэмцэгчдийн хамт энэхүү шагналыг сайшаан хүлээн авсан байна.

Райс-Андерсен хэлэхдээ, ирэх арванхоёрдугаар сард болох шагнал гардуулах ёслолд оролцохын тулд Мохаммадийг шоронгоос суллахыг Иранд уриалав.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-07 38.42.106.107

Барууныхан ийм юмаар л хор найруулж ах дүүсийг алалцуулдаг юм даа

Avatar

Нэргүй 2023-10-07 103.212.117.153

Иран бол Иран. Америк биш. Иран улс эмэгтэйчүүдээ машин бариулдаггүй, хагас нүцгэн явуулдаггүй бол тэр л биз. Америкт эр хүн цээж нүцгэн явж болно, эм хүн болохгүй нь үүнтэй зарчмын хувьд ямар ялгаа байна аа?

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-07 103.212.116.97

Нобелийн шагнал ер нь анхны утга учраа алдсан. Улс төрийн нөхцөл байдлыг гол шалгуур болгож байна. Азийн орны эрдэмтэд мундаг нээлтүүд хийж байхад огт авч хэлэлцэхгүй, голдуу Америк, Европын эрдэмтдийг шалгаруулж байна.

Avatar

Н 2023-10-07 103.212.116.250

МОНГОЛЧУУД ТА НАР ӨӨРСДӨӨ ЮУ ЧАДДАГ ГЭЖ БУСДЫГ ШҮҮМЖИЛДЭШ ЮМ БЭ.

Avatar

OC; 2023-10-07 216.38.195.74

at

Avatar

Нэргүй 2023-10-07 202.9.46.91

Иран гэж эмэгтэйчүүдын там болсон газар байнаа ..Монгол эмэгтэйчүүдыг тийш нь явуулж хүмүүжүүлэх хэрэгтэй байнаа

Avatar

Нэргүй 2023-10-07 202.55.188.116

Яг зөв монголд хүүхнүүд ёсизүйтэй болохгүй хэрэгтэй

Avatar

Шийдэл 2023-10-07 103.57.92.144

дртроос нь хагал задал тэгээд захир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж