Иран улсад хүний эрхийн төлөө тэмцсэнийхээ төлөө шоронд хорих ял эдэлж буй Наргес Мохаммади 2023 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртлээ.
Норвеги дахь Нобелийн хороо энэ шийдвэрийг зарлахдаа, 51 настай Мохаммади Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцсэн нэр хүндтэй тэмцэгч гэж мэдэгдэв. Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен хэлэхдээ, түүний тэмцэл "хувь хүний зүгээс асар их золиос" шаардсан гэдгийг онцолжээ.
Мохаммади өдгөө Ираны нийслэл Тегеран дахь алдарт Эвин шоронд 10 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Ираны Гадаад хэргийн яам энэ шагналыг "яв нэг талыг барьсан" бөгөөд "Европын зарим орнуудын хөндлөнгөөс оролцох Ираны эсрэг бодлого” гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүний эрхийн төлөө тэмцэгч Мохаммадигийн эр зоригийг магтан, түүнийг суллахыг Ираны засгийн газарт уриалсан бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг "эрх чөлөөний төлөө тэмцэгч" гэж нэрлэжээ.
Олон сая иранчууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хамт энэхүү шагналыг сайшаан хүлээн авсан байна.
Райс-Андерсен хэлэхдээ, ирэх арванхоёрдугаар сард болох шагнал гардуулах ёслолд оролцохын тулд Мохаммадийг шоронгоос суллахыг Иранд уриалав.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ