М.Ханджав шилдэг 16-д шалгарав

М.Ханджав шилдэг 16-д шалгарав

М.Ханджав шилдэг 16-д шалгарав
Энэ жилийн Азийн Наадамд шинэ төрөл болж нэмэгдсэн брейк бүжигт Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин оролцсон байна.
Монголыг төлөөлөн Г.Ган-Өлзий, Ч.Дөлгөөн нар ур чадвараа сорьсон юм.
Нийт тамирчдыг урьдчилан байдлаар оноо өгөхөд Г.Ган-Өлзий 528 оноогоор 19-т, Ч.Дөлгөөн 487 оноогоор 20-т жагслаа. Эхний 16 нь дараагийн буюу хэсгийн шатанд өрсөлдөх “тийз”-ээ авах даалгавартай байсан юм. Харин эмэгтэй ангилалд 20 тамирчин бүртгүүлж, улсаа төлөөлсөн М.Ханджав урьдчилсанд 509 оноогоор шилдэг 16-д тунаж үлдсэн юм.
Улмаар дараагийн шат буюу “A” хэсэгт Японы Аюүми Фүкүшима, Казахстаны Саёора Алибекова, Вьетнамын Ну Хюн Тран нартай өрсөлджээ. Япон, Казахстаны тамирчид хамгийн олон санал авснаар хасагдах шатанд өрсөлдөхөөр шалгарсан бол М.Ханджав Вьетнамтай оноо хувааж, нийт долоон санал авснаар тэмцээнээ өндөрлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж