Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн Булгийн-Адаг гэдэг газарт аравдугаар сарын 5-ны өдрийн 02:57:02 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 03:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өмнөдэлгэр сумын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт хоёр өдрийн өмна 37 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлт шөнийн 2.57 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлж байв.
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. 3-4 баллын газар хөдлөлт жилд дэлхийн хэмжээнд нийт 49000 орчим бүртгэгддэг байна.
Холбоотой мэдээ