Монгол Улс Ханжоугийн Азийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тодруулбал, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Т.Тулга алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилийг 11-1 гэсэн харьцаатай дийлжээ.
Т.Тулга энэ удаагийн Азийн наадамд учраа таарсан бүхий л өрсөлдөгчөө арав болон түүнээс дээш оноогоор яллаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр Азийн наадамд торойхгүй түрүүлэв.
Холбоотой мэдээ