М.Даваадорж хүрэл медаль хүртлээ

М.Даваадорж хүрэл медаль хүртлээ

М.Даваадорж хүрэл медаль хүртлээ

Жюү жицүгийн эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд өрсөлдсөн М.Даваадорж хагас шигшээ шатанд Сингапурын тамирчинг өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртлээ.

"Гаруда" академи, Цагаан уулын магнет ХХК, "Almighty clinic", "New care clinic"-ийн тамирчин М.Даваадорж эхний шатанд Кувайтын бөхийг 2-0 оноогоор ялж, шигшээ 16-д Туркменистаны бөхийг 2-0 харьцаатайгаар ялан шигшээ наймд шалгарсан боловч хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Коо Бунчолд 0-2 харьцаатай ялагдан дагах барилдаанд шилжиж Узбекистаны тамирчинг идэвхийн оноогоор ялан хүрэл медалийн төлөө Сингапурыг буулган авлаа. М.Даваадорж хоёр дахь удаагаа Азийн наадамд хүч үзэж ийнхүү медалийн тавцанд гарч байна.

Энэхүү медаль 19 дэх удаагийн Азийн наадмын жюү жицүгийн төрлийн Монголын анхны медаль боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-06 103.212.116.220

Сайн байна. АМжилт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж