Түр орлонгуудын яам

МАН-ын хүний нөөц шавхагсдан уу, төрийн албыг үзэмжээрээ хандаж самраад байна уу. Ямартай ч Монголын төрд ажиллах хүн олдохгүй боллоо. Бүр дарга хийж, тамга атгах хүн олдохоо байв. Бүр эсвэл төрийн мэргэшсэн албан хаагчид сайд нарын шахалтаар гарын үсэг зурж, аавын хаалга татахаас хаширлах болов уу.

Арга ядаад даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийг бас нэг түр орлон гүйцэтгэгчээр сольдог болоод удаж байна. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өчигдөр (2023.10.05) тушаал  тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнайг томилов. Түүнд ажлаа өгсөн Т.Бадрахбаяр мөн даргын албыг түр орлон гүйцэтгэгч байсан.

Энэ бол ганцхан томилгоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газрууд бүгд түр орлон гүйцэтгэгч даргатай. Нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа хүүхэд хамааллын асуудал эрхэлдэг Гэр бүл, хүүхэд залуучуудын газар нь хүртэл түр орлон гүйцэтгэгч даргатай байх юм.  Нийгмийн хамгааллын салбар ийнхүү самрагдсан нь тус яаманд дөрвөн жилийн хугацаанд дөрвөн сайд томилж, тогтворгүй байдал үүсгэсэнтэй холбоотой. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодохгүй нь гүйдлээ олохгүй. 2020 оноос хойш тус яамыг А.Ариунзаяа, Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан, Х.Булгантуяа гээд дөрөв дэх сайд нь удирдаж байна. Сайд нар нүд ирмэхийн зуур унаж, сайд хийж үзэх гэсэн хүн МАН зуу зуугаараа дараалал үүсгэх болсон. Харин яамны болон газрын дарга хийх хүн олдохгүйд хүрэв. Тухайлбал, Боомтын сайдаас бууриа сэлгэж нийгмийн хамгааллын салбарт сайдаар очсон Х.Булгантуяа төрийн албаны шалгалт өгч, даргын албандаа жинхлэхээр тэнцээд байсан Т.Бадрахбаярыг өөрийн хүн биш хэмээн нүд үзүүрлэж, Төрийн албан тухай хуулийг уландаа гишгэсэн. Сайд нар яаманд очих бүрдээ доод дарга нарынхаа  томилгоог ташаалаараа шийдэж, салбараа яаж самардгийн бэлэн жишээ энэ ээ.

Д.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-10-06 192.82.92.204

хамгийн бүтэхгүй ардын намын ариунаа гэх ур чадваргүй нам ярьсан хүн тавьж их самралтыг эхлүүлсэн дээ

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.177.119

Ariunzaya saidiig l bailgaj bhgui.

Avatar

Ган 2023-10-06 66.181.180.153

хамгийн их төсөв иддэг мөртлөө хамгийн үр ашиггүй яам. хороо хориноор дамжууж хүнснй талоноор амьдарагч архичин ажилгүйчүүдийг өөгшүүлдэг, нохой гахай шиг төрөлтийг дэмждэг балай яам. татан буулгавал таарна. өдий хүртэл тэтгэвэрийн рефлормоо хийж чадахгүй байгаа яамыг төсөв хэмнээд устгах хэрэгтэй

Avatar

зочин 2023-10-06 103.212.119.98

Намын тавиулуудыг идүүрээс нь салгах гэхээр шаннтааж хийж, хийхрхэх нь ихэсчээ. Урд байсан Сарангэрэл, Аюурсайхан нар та нарыг ёс журмаар нь, мерит зарчмаар нь тавьсаныг энэ эмэгтэй халж, өөрчилж байна гэж битгий л мэлзээрэй дээ.

Avatar

Нэхүүл 2023-10-06 66.181.161.173

Булгантуяа чи өөрийнхөө туслахуудыг авчираад Түрийн Түр томилсон байгаа биз дээ. Худлаа юмуу. Муу мал чи жинхэнэ төрийн албан хаагчдаа ажилдаа оруулж чадахгүй байгаа улс төрийн тавиул биз дээ. Яамаар дүүрэн чиний цүнх баригчид ирээд ажил олдохгүй нь бэлчиж л бн.Асуудал
Бадрахбаяртаа бишээ. Чамайг 1 дэх өдөр ичихгүй ажилдаа суухыг чинь харнаа. Бүхэл бүтэн алтан амь үрэгдчихээд бн. хүүхэд хамгаалалын хуулиа оруулж чадахгүй чамд юу хэрэгтэй юм бэ? Чи зүгээр зайлаарай.

Avatar

Зочин 2023-10-06 139.5.216.87

энэ салбарт 3ын гурван эмэгтэй сайд ажиллаж бсан байж хүүхэд хамгаалал дээр арай хөндий хүйтэн ханджээ

Avatar

Нэргүй 2023-10-06 59.153.112.218

Харах царайны тэнэг гэдэг нь харагдаж байхад эсвэл нөгөө ажилдаа сайн байх

Avatar

Хотын унаган залуу 2023-10-06 59.153.114.221

энэ эргуу елен царайтай матармаа энэ яамыг самрах нь цаг хугацааны асуудал

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.176.85

энэ ёстой үнэн шүү
түр орлонтой 6 жилийн нүүр үзэж байна
түр орлон тоглогчдыг оо дагаад бүгд түр ажилтнууд аар дүүрч байна
түр бол түр л байдаг юм байна
түр хүн хэзээ ч жинхэнэ ээсээ ажлаа хийхгүй түр л аргацаах юм даа
түрүүд бүгд айдастай жинхлээгүй тул түр л шийдвэр гаргана

Avatar

зочин 2023-10-06 139.5.219.239

булгантуяаг буцаагаад байранд нь тавих цаг болжээ. Энэ хүн дахин гарахгүй болтлоо уналаа. Гэхдээ баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү мөнгө мэджээ.

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн.. 2023-10-06 202.21.107.18

Тэтгэврийн ерөнхий газар байгуулаад ХНХЯ татан буулгахад ЕРДӨӨ ҮГҮЙЛЭГДЭХГҮЙ….Харин ТӨСӨВ хэмнэнэ… Ямар хөдөлмөр хи йх ээ…. ХНХЯ заалгах хүн байхгүй болсон…..Хамгийн хэрэггүй ЯАМ бол ХНХЯ…Соёлын яам гэж нэрнээс цаашгүй 2 яам байхгүй байвал үгүйлэгдэх гүй дээ….

Avatar

Зочин 2023-10-06 66.181.177.163

Ариунзаяа олон тэтгэвэрийн хөгшдийн тэтгэвэрийг ялгаварлахгүй нжмэгдүүлж арай илүү ажиллаж байсан байна.

Avatar

Ner 2023-10-06 139.5.216.130

Unurbayar setguulch anhnaas ni samarsan baihaa daa. Deeree suudlaa olohgui baihad oroo argagyi

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.168.8

БАДРАХБАЯР НЬ Л БИЧҮҮЛСЭН ЮМ БИШҮҮ ДЭЭ НЭХ ХУДЛАА СҮРЖИН ЭХЭЛСЭНЭЭ ӨӨР ХҮНИЙ ЖИШЭЭ Ч АЛГА

Avatar

Нэргүй 2023-10-06 103.212.117.13

badrahbayariig tomilohgui bol ogtsruulah hergtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж