Д.Ганбат: Хүүхэд алга болчихоод байхад шир царайлаад албан тушаал ярьсан

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Хүүхэд алга болчихоод байхад шир царайлаад албан тушаал ярьсан

Д.Ганбат: Хүүхэд алга болчихоод байхад шир царайлаад албан тушаал ярьсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.06/ хуралдаанаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг сонсох үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат эрх баригч нам болох МАН-ыг шүүмжиллээ.

Тэрбээр “Бид өнөөдөр өнгөрсөн борооны хойноос эсгий нөмрөв л болж байна. 12 настай хүүхэд гэмт этгээдүүдийн гарт ороод хэчнээн цаг болов оо. Энэ аймгаас өмнө нь Д.Сэржмядаг гээд охин алга болсон.  Эл явдлын дараа Замын-Үүд суманд камер тавьсан. Гэтэл өнөөдөр камер нь ажиллагаагүй. Авлигад идэгдсэн, хариуцлага хүлээдэг хүн байхгүй болохоор ийм л болж байна.

Би өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг яримаар байна.  Төрөөд удаагүй эмэгтэйг хөхөө өвлийн хүйтнээр улавчтай нь эмнэлгээс гаргасны хариуцлагыг хүлээе гээд огцорч байсан. Ингэж ёс суртахууны хариуцлага хүлээсэн учраас  дараа нь ард түмэн Ерөнхийлөгчид хүртэл дэмжсэн. Гэтэл охин алга болчихоод байхад өнөөдөр шир царайлаад томилгоо яриад сууж байгаа. Ард түмэн хараад сууж байхад “тэр нь ч сайд болно, энэ нь сайд болно” гээд та нар гүйлдсэн. Дургүй хүрээд би наад томилгоог хийхэд чинь оролцоо ч үгүй.  МАН -ын Удирдах зөвлөл албан тушаал яриад сууж байснаас биш хүүхдийн хамгаалал ярьсан удаа байхгүй. Цаашдаа ч ярих ч үгүй. Гурван жил болоход та нар хүүхэд хамгааллын талаар дорвитой ажил хийгээгүй шүү. Тарвал таарна, дагуул охин нам нь ч тарвал таарна” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж