Пёньянаас Москвад их буу илгээж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

Пёньянаас Москвад их буу илгээж эхэлжээ

Пёньянаас Москвад их буу илгээж эхэлжээ

Хойд Солонгос болон ОХУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сард Владивосток хотноо болсон. Энэ уулзалтын дараа удирдагчид зэвсгийн наймаа хэлэлцсэн байж магадгүй гэж ажиглагчид таамагласан билээ.

Тэгвэл АНУ-ын “CBS” агентлагийн эх сурвалж өчигдөр /2023.10.05/ Хойд Солонгосоос Орос руу их буу илгээж эхэлснийг мэдээлэв. “Энэ нь шинэ, урт хугацааны нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг үү, эсвэл хязгаарлагдмал шинж чанартай илгээмж үү, мөн Хойд Солонгос хариуд нь юу авч байгаа вэ гэдэг тодорхойгүй байна” гэлээ.

АНУ болон Өмнөд Солонгосын тал Пёньян, Москва хоёрын хооронд зэвсэг шилжүүлэх асуудлыг шүүмжилсэн. Мөн энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчих болно гэдгийг анхааруулжээ.

Дашрамд дурдахад, ОХУ-аас зохион байгуулсан Ази, Номхон далайн эрх зүйн бага хурлын үеэр Хойд Солонгос улс АНУ-ын хориг арга хэмжээг буруушаалаа. “АНУ-ын хориг арга хэмжээний схем нь дотоодын хууль тогтоомж, шударга ёсны тогтолцоог ашиглан бусад улсын ашиг сонирхол, эдийн засгийн хөгжлийг дарангуйлж, зөрчиж байна” гэж “KCNA” агентлаг мэдэгдэв. Уг форумд Хятад, Лаос, Казахстан зэрэг 16 орон оролцсон байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХахаХаха
23
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж