Дархан хотод өнөөдөр /2023.10.06/ Toyota Sai маркийн автомашины жолооч хааз, тормосоо андуурч гишгэсний улмаас автозамын голын тусгаарлах төмөр хашлагыг мөргөж, эсрэг урсгал руу орон, зогсоол дээр байсан автомашиныг мөргөсөн осол гарсан байна.
Урьдчилсан байдлаар жолоочийг хааз тормосоо андуурсан гэж үзжээ. Гэхдээ ослын газрын хэмжилт дуусаагүй байна.
Ослоос шалтгаалж Дарханы тус төв замын нэг чигийн урсгалаар автомашинууд нэвтрэх боломжгүй болж, цуваа үүсээд байгаа аж. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй. Аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байна.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч жолооч, иргэд та бүхнийг дүрмээ баримлан, анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.
Хааз тормосоо андуурч осол гаргаж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгаа учир цагдаагийн байгууллагаас хурдаа тохируулж, төвийн замаар сэрэмжтэй зорчихыг мөн анхаарууллаа.
Холбоотой мэдээ