УИХ товлосон асуудлаа хойшлуулж, хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна

УИХ товлосон асуудлаа хойшлуулж, хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна

УИХ товлосон асуудлаа хойшлуулж, хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслүүд хэлэлцэх товтой байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлуудыг хойшлууллаа. Улмаар УИХ-ын даргын санаачлагаар баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэдийгээр төсөв, мөнгө чухал чцаг үеийн шинжтэйгээр хүүхдийн эрхийг хамгаалах талаар УИХ-ын түвшинд анх удаагаа асуудал яригдаж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалсан хууль тогтоомж, дүрэм журам цөөнгүй байгаа ч хэрэгжилтэд асуудлууд байгааг онцолж, асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй тул ажил хэрэгчээр хандаж, улстөржиж, мэтгэлцэх цаг биш гэдгийг гишүүдэд хандан сануулав. Мөн барилга, түүний орчны болон цонх, тагт, хаалтны стандартыг дахин харж, хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлыг хангасан шинэ стандарт гаргаж чанд мөрдүүлэхийг салбарын яаманд, гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц түвшинд сайжруулахыг нийслэл, орон нутгийн холбогдох байгууллагуудад тус тус анхааруулав.

Чуулганы хуралдааны эхэнд НХХ-ийн сайд Х.Булгантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ооо 2023-10-06 172.91.183.102

ажлаа хүн шиг хий худлаа ярихаас өөр юм алга Бөөн популист

Avatar

СОНГОГЧ 2023-10-06 202.9.46.101

цаазын ялыг сэргээхгүй юм бол уих тарцгаа……………………..

Avatar

888 2023-10-06 66.181.187.215

Сонгууль дөхөөд их мэдрэмжтэ гэхгээ харуулах гэж байгаа юм биз дээ… ккк

Avatar

Зэнээ 2023-10-06 202.126.88.91

Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ган-Өлзий мэтийг зайлуулаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж