УИХ товлосон асуудлаа хойшлуулж, хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

УИХ товлосон асуудлаа хойшлуулж, хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна

УИХ товлосон асуудлаа хойшлуулж, хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслүүд хэлэлцэх товтой байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлуудыг хойшлууллаа. Улмаар УИХ-ын даргын санаачлагаар баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэдийгээр төсөв, мөнгө чухал чцаг үеийн шинжтэйгээр хүүхдийн эрхийг хамгаалах талаар УИХ-ын түвшинд анх удаагаа асуудал яригдаж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалсан хууль тогтоомж, дүрэм журам цөөнгүй байгаа ч хэрэгжилтэд асуудлууд байгааг онцолж, асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй тул ажил хэрэгчээр хандаж, улстөржиж, мэтгэлцэх цаг биш гэдгийг гишүүдэд хандан сануулав. Мөн барилга, түүний орчны болон цонх, тагт, хаалтны стандартыг дахин харж, хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлыг хангасан шинэ стандарт гаргаж чанд мөрдүүлэхийг салбарын яаманд, гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц түвшинд сайжруулахыг нийслэл, орон нутгийн холбогдох байгууллагуудад тус тус анхааруулав.

Чуулганы хуралдааны эхэнд НХХ-ийн сайд Х.Булгантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж