Нийтийн эзэмшлийн зам талбайд гарах осол, аваар, дээрмийн хэргүүдийн тохиолдлоос харахад хяналтын камергүй газруудад ихэвчлэн гардаг байна. Тиймээс жил бүр орон нутаг, нийслэлийн төсөвт нийтийн эзэмшлийн гудамж талбайн камержуулалтын төсвийг суулгадаг аж. Хяналтын камер байхгүйгээс хэрэг, зөрчил гарсан тохиолдолд илрүүлэхэд хугацаа алдаж байгааг Дорноговь аймагт алга болсон 12 настай охины жишээнээс харж болно.
Энэ сарын байдлаар нийт гурван аймаг, нийслэлийн цагдаагийн удирдах газраас нийтийн эзэмшлийн бүсийг камержуулах, хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын төхөөрөмж суурилуулах тендерийг зарлажээ.
Тухайлбал, нийслэлийн эмзэг цэг, автобусны буудлыг камержуулж, цагдаагийн байгууллагын сүлжээнд холбох 1,3 тэрбумын тендер зарласан байна. Харин орон нутагт Төв аймаг 120 сая, Дорнод аймаг 200 сая, Дорноговь аймаг 135 сая төгрөгийн камер худалдан авах сонгон шалгаруулалт зарлажээ.
Холбоотой мэдээ