МАН-д мал л хэрэгтэй, хүүхэд хэрэггүй

МАН-д мал л хэрэгтэй, хүүхэд хэрэггүй

МАН-д мал л хэрэгтэй, хүүхэд хэрэггүй

БНХАУ-тай  хил залгаа Дорноговь аймгаас 12 настай охин алга болоод гурав хонов. Гэмт хэрэгтэн нь олдсон ч хохирогч одоог болтол сураггүй. Харамсалтай нь, эрх баригчид Ерөнхий сайдын ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулганыг Төрийн ордны их танхимд зохион байгуулсан шигээ сууцгааж байна.

Уг нь Монголын төрд энэ цаг мөчид малаас илүү хүн нь, тэр дундаа хүүхэд эрхэм байлтай. Гэвч үгүй аж.

МАН Засгийн эрхийг авснаас хойш мал аж ахуйн салбарт тэрбум, тэрбумаар нь хөрөнгө цацаж ирсэн. Төсвөөс зарцуулж буй хөрөнгийн хэмжээ ихэдсэн үү гэхээс багадаагүй. Зөвхөн энэ жил  5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд зориулж, 13.5 тэрбум төгрөг зарцуулсан.

Дээр нь малчдад ноолуур, ноос, сүүний урамшуулал олгож,  жил бүр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгадаг. Нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог.  Тодруулж хэлбэл, малчид нэг кг ноолуураа 100 мянга давсан үнээр өгч байж, дээр нь үндэсний үйлдвэртээ тушаасан гэдгээр кг тус бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Харин ноосны тухайд 1 кг тутамд 1500-2000 төгрөгийн урамшуулал авдаг.  Тухайлбал, 2021 онд ноосны урамшуулалд зориулж 31  тэрбум төгрөгийг малчдад олгосон байдаг юм.

Гэтэл хүүхэд хамгаалалд зориулж, улсын төсөвт суулгадаг төсөв нь ердөө 8 тэрбум төгрөг.  Үхэр ээмэгжүүлэх мөнгө, ноос, ноолуур, сүүний урамшуулалд зарцуулж буй мөнгөнөөс нь даруй хэд дахин бага төсвийг хүүхдэд төсөвлөж байна гэж хэлж болно.

Хамгийн эмгэнэлтэй нь, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн тайлбарласнаар Монгол Улсын 330 гаруй сум бүрт малын асуудал хариуцсан таван хүн төрөөс цалин авч ажиллаж байхад хүүхэд хариуцсан нэг ч хүн байдаггүй.

Мөн УИХ-аас 2023 онд баталж өгсөн 8 тэрбум төгрөгийг 18 хүртэлх насны 1.3 сая хүүхэддээ хуваахаар 15 мянган төгрөг л ногддог.

Ноолуурын урамшуулалд 20 мянган төгрөг төсөвлөдөг хэрнээ хүүхдэд 15 мянган төгрөг төсөвлөдөг гэхээр хүүхдээ малаас ч дорд үзэж буйн илрэл.

Covid-19 цар тахлын үеэр сүр дуулиан зарлан, Хүүхдийн төлөө сан байгуулж, хандив цуглуулж хэдэн арван тэрбум төгрөг цугларсан  ч өнөөдөр тэрхүү фондын мөнгөнөөс хэд нь хүүхдэд зарцуулагдсан, хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа вэ гэдэг ч тодорхойгүй болсон.

2018 онд Замын-Үүд сумаас найман настай Д.Сэржмядаг охин сураггүй болж, камержуулалтын асуудал хөндөгдөж байсан ч өнөөдөр ч төр эл асуудлаа ярьсаар л сууна.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягийн тайлбарласнаар Дорноговь аймагт камер суурилуулсан ч ажилладаг нь ховор. Хоёр жил тутамд камерыг шинэчилж, засварлах ёстой ч төсөвт шаардлагатай хөрөнгө нь суудаггүйгээс зөвхөн Дорноговь аймгаар хязгаарлахгүй бусад аймаг, нийслэл Улаанбаатар хотод ч энэ асуудал хүндхэн байна.

Уг нь камер байнгын ажиллагаатай байвал гэмт хэрэг 80 хувиар буурсан сайн үзүүлэлт бий.

Гэтэл төр хэрэгтэй зүйлдээ хөрөнгө тавьдаггүйн жишээ нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон камерууд гэрчлээд өгнө.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин. 2023-10-06 103.57.95.90

ЭНЭ ПОСТЫГ БИЧСЭН ХҮН ӨӨРИЙНХӨӨ НАМЫН БОДЛОГОО ХАМААГҮЙ ИЛЭРХИЙЛЖЭЭ. ХҮҮХЭД МАЛ ХОЁР СОНГУУЛЬ ӨГДӨГГҮЙ УЧРААС ИЙМ ПОСТ ИЛГЭЭГЧИД ӨӨРСДИЙНХӨӨ БОДЛОГЫГ ИЛГАРГАЖЭЭ.

Avatar

Нэргүй 2023-10-06 124.158.67.7

Атигар АН -д мөнгө л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

С 2023-10-06 66.181.180.193

Хүүхдийн хамгаалах 1 олигтой хууль батлаагүй..хүүхдийг ялгаварлана..үл тоомсорлоно..лам хүүг яасан баахан яриад таг..сэржмядаг охиныг баахан яриад таг..мэдэгдэхгүй өөр юуч болж бгаа юм..хүүхдүүд машин зам др тоглож 3 ээлжээр хичээллэж сургууль баригдахгүй олон жил болж,олон буудал шөнө харанхуйд явж байна..ханиаднаас салахгүй эм тариа гнь хаданд гарсан..хогийн МАН сөнөөсэй

Avatar

иргэн 2023-10-06 103.212.117.237

Хүүхэд ялгаварлагдсан Сү.Бхтболд хийсэн….Кембрижийн хөтөлбөртэй гээд тусгай автобусаар хүргэдэг бол гэр хороололд харанхуйд тэмдэглэгээгүй замаар өвлийн хүйтэнд хүүхдүүд сургуульдаа очдог .МАН тэднийг дагасан мафийнхан ийм л бодлого явуулдаг

Avatar

Зочин 2023-10-06 66.181.179.113

Мал хэрэггүй юм бол хүүхдүүдийг идэх үү,сэтгүүлч ээ,

Avatar

Нэргүй 2023-10-06 202.126.89.182

ийм л эргүү тэнэг ОРКууд Монголоор дүүрэн бна

Avatar

Т 2023-10-06 66.181.180.193

тэнэг ээ чамд хүүхэд чинь хэрэггүй юу.иргэд бхгүй бол махыг чинь хэн авах юм..малнаасаа дор..мал хүртэл үр төлөө гэдэг бхад..зэрлэг тархигүй юм бхдаа

Avatar

Ган 2023-10-06 202.179.21.220

Бүх мал хувийнх дээ сум бүрт байдаг 5 хүн шал дэмий орон тоо МАН-л тавьсан

Avatar

Ганаа 2023-10-06 66.181.186.38

Монгол Улсын 330 гаруй сум бүрт малын асуудал хариуцсан таван хүн төрөөс цалин авч ажиллаж байхад хүүхэд хариуцсан нэг ч хүн байдаггүй. ЭНЭ ИХ БУРУУ ШҮҮ, ОРОН ТОО НЭМЭЭД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ХҮНД СУРТАЛ УЛАМ НЭМЭГДЭНЭ ШҮҮ, ТҮҮНИЙ ОРОНД ХҮН НЭМЭХИЙН ОРОНД ХЭДЭН КАМЕР СУУЛГАВАЛ ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮ

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.177.226

Сэтгүүлчийн оронцог минь чиний муулаад байгаа МАН цаөана чинь их хурлаар хэлэлцэх асуудлыг хойш тавиад хүүхдийн тухай асуудал хэлэлцэж байна даа. Нүд нь сохор чих нь дүлий юм уу хаашаа юм бэ???

Avatar

Нэргүй 2023-10-06 202.126.89.182

эргүү ОРК

Avatar

Ард түмэн 2023-10-06 202.9.46.22

Дээрх зураг дээр байгаа хулгайчуудыг сонгуулд нэрийг нь бүү дэвшүүл хараад аваарай

Avatar

хүннү 2023-10-06 202.55.188.82

Одоо маш түгшүүртжй боллоо. Эцэг эх асран хамгаалагчид минь бага насны гэлтгүй хүүхдүүдээсээ хараа хяналтаа салгаж болохгүй цаг ирлээ. Энэ бол аюул!!! Доод дунд шатныхан ажлаа хийхгүй байна. Тэд хамгийн их хүнд суртал гаргадаг, авилга авдаг, улсын мөнгө иддэг.

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.183.131

Өөрсдийнх нь л хүүхдүүд хэрэгтэй наадуул чинь. Бидний хүүхдийг төлөө ганц олигтой хууль ч баиаож чадсангүй

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.188.45

Үнэхээр хүүхдэд ээлгүй орон шүү. Гадаа гараад тоглох газар байна уу. Алга дарам газрыг нь булааж аваад хашаалчихсан, 10 давхар оффис, үйлчилгээний газар барих гээд улайрч буй газрууд зөндөө. Эцэг эхүүд нь бариулахгүй гээд үхтлээ л тэмцэж байна. Мөнгөтэй гарууд шүүхдэж байгаад л барьчих юм. Гарцаар ч зам гарах эрхгүй дайраад алчихна. Сургууль 3 ээлжээр хичээллэх бол энүүхэнд. Барих газрыг нь аль хэдийн зараад идчихсэн.

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.188.45

Татвар төлөгчдийн мөнгөөр дэд бүтэц, зам, сургууль цэцэрлэг барихгүй мөртлөө 30 жил болсон хуучин автобус авах нэрийдлээр 400 тэрбум дээрэмдчихнэ. Ганцааранг нь сургуульд явуулахаар хулгайлаад хил давуулаад зарчихна. Ийм болохоор арга буюу бүгд машинаа унаад хүүхдээ зөөж, жижиг зам дээрээ багталцахгүй түгжирч байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж