"Олон түмэн намайг магтсанд Л.Оюун-Эрдэнэ атаархаад байгаа юм уу"

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

"Олон түмэн намайг магтсанд Л.Оюун-Эрдэнэ атаархаад байгаа юм уу"

"Олон түмэн намайг магтсанд Л.Оюун-Эрдэнэ атаархаад байгаа юм уу"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын гишүүдийн томилгоог УИХ-д танилцуулж, гишүүдийн асуултад хариулах үеэрээ "Э.Бат-Үүл хотын дарга байхдаа Д.Эрдэнэбилэгтэй хамтран хотхон бариад тэндээ амьдарчихсан. Удирдлагын академийн газар дээр "Эрдэнийн хотхон" билүү, тийм хотхон байдаг" хэмээн ярьсан. Түүний энэ үгэнд хотын дарга асан Э.Бат-Үүл хариу өгчээ. Тэрбээр "МАН нийслэлийг маш муу удирдсан. Үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй! Гэтэл чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг хотын дарга байхдаа Удирдлагын Академийн газарт барилга барьсан мэтээр Монгол Улсын Ерөнхий сайд найгүй гүтгэн гүжирдэж байна!  Би шүүхэд хандана" хэмээн цахим хуудсандаа бичсэн юм.

Тэгвэл энэ талаар өөрөөс нь тодруулахад “Чөлөөндөө гарчихаад мөрөөрөө амьдарч байгаа жирийн иргэнээ гүжирдээд байдаг нь ямар учиртай юм бэ. Өнөөдөр хуулийн зөвлөхдөө баримтуудыг нь бүрдүүлж өгөөд шүүхэд хандана. Сүүлийн хэд хоног хотын даргын асуудал яригдахтай зэрэгцээд цахим орчинд намайг “Сайн хотын дарга байсан” гэх мэдээлэл цацагдсан байна лээ. Олон түмний бичсэн зүйлийг би боль гэлтэй биш дээ.

Намайг магтсанд атаархаад байгаа юм уу эсвэл миний нэрээр Ардчилсан нам сонгуульд амжилт үзүүлэх вий гэж  болгоомжлоод байгаа юм уу. Бүү мэд. Би 40 мянгатын унаган хүүхэд. Тэндээ амьдардаг гэдгийг тэр хавийнхан бүгд мэднэ.

Харин “Эрдэнийн ногоон төгөл” гэх хотхон барьсан асуудал 2010 оны явдал. Намайг намын хорооны дарга болохтой ямар ч холбоогүй асуудал. Эрдэнийн ногоон төгөл төсөл олон нийтэд ил тод болсон үйл ажиллагаа.  Харин 2012 оны сонгуулиар тус хотхоны зургийг “Манай дүүгийн барьсан хотхон” гээд гэр хорооллын айл өрхүүдэд дахин төлөвлөлтийн сайн жишиг болгож харуулж байсан. Гэр хороолынхон мэднэ. Олон нийтээс нуугаад байсан зүйлгүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ХахаХаха
27
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж