БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулж байна

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулж байна

Монгол Улс, Өмнөд Солонгосын Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн дагуу БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг дотоодод зохион байгуулах чиг үүрэгтэй илгээгч цорын ганц хууль ёсны байгууллага бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар юм. Энэ талаар бэлтгэсэн ярилцлагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тэгвэл Өмнөд Солонгос руу гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд тус газраас анхааруулга зөвлөмж гаргалаа.

Тодруулбал, БНСУ-ын Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, гадаадын ажилтанд авах зарим арга хэмжээг чангатгах тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар удаа дараалан бусад улс оронд анхааруулсаар байна.

Тус улсад ажиллах хүсэлтэй монгол иргэдийн бүртгэлийг жил бүр зарлан явуулахдаа хууль бусаар оршин суусан, оршин суух зөвшөөрлийн хугацаандаа аливаа гэмт хэрэг, зөрчил гаргаж арга хэмжээ авахуулсан мөн БНСУ-ын Элчин Сайдын Яаманд сайн дураар виз мэдүүлж татгалзсан хариу авсан, авч байсан зэрэг иргэдэд “БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ” гэдгийг анхааруулж, сануулсаар байхад бүртгэл хийлгэдэг байдлыг таслан зогсоохыг шаарджээ. Учир нь зарим иргэд энэ байдлаа нуун дарагдуулж, төрийн үйлчилгээг үргэлжлүүлэн авсаар байх, ажлын санал хүлээн авч зөвшөөрсөн хариу өгөх, Цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл олгогдох үед хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулах, эсвэл ар гэр, эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар өөрийн хүсэлтээр татгалзах, ажил олгогчоос сонгосон ажилтандаа итгэл үзүүлэн хүлээн авах тов ирүүлэх, цаашилбал хил нэвтрэхийн өмнөх БНСУ-ын Цагаачлалын албаны хяналт шалгалтад “татгалзсан” хариу хүлээн авах, Монгол Улсад олгох квот жил ирэх тусам буурах зэрэг эрсдэлийг дагуулсаар байна.

Үүнээс шалтгаалан тухайн улсын ажил олгогч цаг хугацаа алдах, ажиллах хүчний дутагдалд орох, үйлдвэрлэл зогсох, санхүүгийн тооцоолоогүй эрсдэлүүдтэй тулгардаг аж.

Сүүлийн гурван жилийн байдлаар 200 иргэн татгалзсан хариу хүлээн авсан статистик гарчээ. БНСУ-д ажиллахаар бүртгүүлэн улмаар Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж элэгний В,С вирустэй, тэмбүү, сүрьеэ өвчин илэрсэн, эмчлүүлсэн ч бүрэн эдгэрээгүй эмчийн хяналтад байгаа иргэн мөн явахын өмнө тухайн иргэнээс шинэ халдвар дахин илрэх, эмчлүүлэн эдгэрсэн ч БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон үзүүлэлтийг хангаж чадаагүй тохиолдолд “ШУУД ХАСАХ“ хүртэл арга хэмжээг илгээгч байгууллагын зүгээс Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.

Тиймээс 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлд дээрх шаардлагад нийцээгүй иргэд бүртгүүлэхгүй байхыг ХХҮЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж