Солонгос оюутнууд LG Electronics-той хамтран, Монголд ирж ажиллав

Солонгос оюутнууд LG Electronics-той хамтран, Монголд ирж ажиллав

Солонгос оюутнууд LG Electronics-той хамтран, Монголд ирж ажиллав

Солонгос улсын дунд сургуулийн долоон залуу оюутан "LG Electronics"-ийн ажилтнуудтай хамтран гадаад дахь сайн дурын хөтөлбөрт хамрагдан Монгол улсад ирж ажиллаа. "LG Electronics"-ийн зохион байгуулж буй "ESG" Академийн хэсэг оюутнууд "LG Electronics"-ийн "ESG" салбарын үйл ажиллагаанд оролцож, компанийн нийгмийн хариуцлагыг ойлгож, мэдрэхийн тулд тус компанийн ажилчдын хамт Монгол улсыг зорин  иржээ.

Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж хэрэгтэй байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах орчныг сайжруулах, тав тухтай болгох зорилгоор тухайн сургуулийн ханыг будах, сагсан бөмбөгийн талбайн шал, хаалга, орцыг засах, спортын талбайн ойр орчимд явган хүний замын блок суурилуулах зэрэг сургууль тохижуулах ажилд идэвхтэй оролцов. Сүүлчийн өдөр сурагчид уламжлалт соёл урлагийн тоглолт, бэсрэг спортын тэмцээн зэрэг соёлын солилцооны үйл ажиллагаа явуулж, хамтдаа өдрийг эрүүл саруул эрч хүчтэй зугаатай өнгөрүүллээ.

2014 оноос хойш "LG Electronics" жил бүр их сургуулийн оюутнуудад зориулсан "ESG" академийг зохион байгуулсаар ирсэн. (Covid-19 тахал тархсан 2020 оноос бусад үед). Энэхүү хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутнуудын "ESG"-ийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

 

"LG Electronics"-ийн системчилсэн сургалт, зааварчилгаагаар оюутнууд байгаль орчин (E), нийгэм (S) болон компанийн засаглал (G) зэрэг "ESG" бүх категорит тус бүрээр төслүүдээ хэрэгжүүлдэг. Энэ онд тус академийг 300 орчим хүн төгсчээ.

Өнгөрсөн жил "ESG" академийн гишүүд өндөр настан болон харааны бэрхшээлтэй хүмүүст "LG ThinQ" хяналтын функцүүдийн хүртээмжийг сайжруулах арга замыг зааснаар ашиглахад хялбар болгосон байна.

Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий менежер Чо Жу Ван Сөүл хотын Ганнам дүүрэг дэх "LG Electronics Best Shop Gangnam" төв байранд очиж жижиг, дунд оврын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг цуглуулах ажилд оролцож, нөөцийн эргэлтийн экосистемийг бий болгох талаар оролцогчидтой ярилцаж тэдний саналыг сонссон байна.

Жил бүр шилдэг сайн дурынхныг "LG Electronics"-ийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн хөтөлбөрт урьж оролцуулдаг. Энэ жил 2020, 2021 онуудад Covid-19-ийн улмаас "Life’s Good" сайн дурын ажилд оролцож чадаагүй нийт долоон шилдэг сайн дурын ажилтан Монголын амьдралын сайн дурын үйл ажиллагаанд нэгдлээ.

Монголд сайн дурын төсөлд оролцсон их сургуулийн оюутан А (нэр) “Би энэ төсөлд хамрагдсандаа баяртай байна, "LG Electronics"-ийн нийгэмд хувь нэмрээ оруулах үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ оролцож бусдад тустай үйл хэргийг хамтран хийсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна” гэв.

"LG Electronics"-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Бид Z үеийнхэнтэй хамт олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан "ESG" төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, "ESG" авъяас чадварыг хөгжүүлэхэд нь тэргүүлэх үүрэгийг цаашид ч гүйцэтгэх болно." гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж