Тээвэрчид: Бид асуудлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэх шаардлагатай байна

Тээвэрчид: Бид асуудлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэх шаардлагатай байна

Тээвэрчид: Бид асуудлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэх шаардлагатай байна

Олон улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн "С" зөвшөөрлийг хуулийн дагуу олгохыг шаардаж тээвэрчдийн төлөөлөл өнөөдөр /2023.10.06/ эсэргүүцлээ илэрхийллээ. 


"Монгол тээвэр нэгдэл"-ийн төлөөлөл С.ГАНБОЛД:

-Монгол тээвэр нэгдэл бол нүүрс тээвэр эхлэх үеэс тээвэрлэлтэд оролцож эхэлсэн нэгдэл. Нийт 27 гишүүн компаниас бүрдсэн сүүлийн 20-иод жил ажиллаж байна. Үндсэндээ бид Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой гомдол саналтай байна. Дунд болон доод шатны төрийн, төрийн бус байгууллагууд энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа. Зохицуулалтыг буруу хийснээс тээвэрчдийн дунд маргаан үүссэн. 2023 оны нэгдүгээр улиралд нийт гарсан биржийн бичгийн 48 хувь, хоёрдугаар улирал 28 хувь, гуравдугаар улирал 24 хувийг компаниуд тарааж өгч байна. Энэ улиралд 10 хүрэхгүй хувь руу орох эрсдэлтэй байгаа юм. Энэ нөхцөл байдал нь дотоодын аж ахуй нэгжүүдийн боломжийг хааж байгаа явдал.

Автотээврийн тухай хуульд тухайн тээврийн байгууллагад хамаарах үйл ажиллагааны чиглэл, үзүүлэлт багтдаг. Ингэснээр биржийн бичгээ авах шалгуур болдог гэсэн үг.

Монголын үндэсний нүүрс тээврийн компаниуд үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах хүсэлтэй байна. Сүүлийн 2,3 жил холбогдох яам, газруудаар явж хүсэлтээ өгөөд одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс шийдвэр гаргах эрх бүхий дээд шатны удирдлагад бид асуудлаа хэлэхийг хүсч байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагаа бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Олон улс хоорондын нүүрс тээврийн зөвшөөрлийг нээлттэй олгож байгаа гэдэг ч үгүй.

Улирал тутамд зөвшөөрөл хүсч мэдүүлэг бөглөж байгаа машины тоо өсч байна. Өнгөрсөн улиралд 14 мянган машин байсан бол энэ улиралд 18 мянга болсон. Энэ олон тээврийн хэрэгслийн тооноос болж "Эрдэнэс Таван Толгой" компани Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг компани биш учир асуудал гарч байна. Угтаа үүнийг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хариуцаж хэрэгжүүлэх ёстой. ЭТТ компани бол зүгээр уул уурхайн компани. Авто тээвэртэй ямар ч холбоогүй. Мэргэжлийн баг, хүмүүс нэг ч байдаггүй байж "С" зөвшөөрлийг хувь тэнцүүлж олгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.182.46

хөгийн аймхайчууд тэмцээч тэгээд. Тэр улаан автобусны жолооч Баагийнууд яагаад тэмцдэггүй махан толгойнууд вэээ

Avatar

Нэргүй 2023-10-06 103.57.93.180

Новшийн тээвэрчид одоо л ухаан орж дээ

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-06 202.131.225.242

tiimshuuu

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.178.149

Хувийнх нь асуудлууд юм бишүү

Avatar

Нэргүй 2023-10-06 112.72.8.90

Бид ковидын үед мөн дараа нь ч тээвэрчдийн ач тусыг мөн ч их амссан даа амныхаа зоргоор л тээврийн хөлсийг хэлж байлаа. Тэр үед ард иргэдээ бодоогүй шүү. Гэхдээ одоогийн асуудалтай чинь огт холбоогүй. Ер нь замын хүзүү урт гэдгийг мөн үргэлж нэг нь авдаггүйг мартах хэрэггүй

Avatar

аяаяа 2023-10-06 103.111.68.3

БҮХЭЛ БҮТЭН БЯМБАЦОГТШТЭЭ. НАСААРАА ТЕНДЕР КОНЦЕСС ЖДҮ ХӨГЖЛИЙН БАНК ГЭЭЛ МӨНГӨ Л ШҮТЭЖ ЯВДАГ ГАРШТЭ. ТҮҮНИЙГЭЭ Ч ХИЙСЭЭР ХЭЛ АМАНД ОРСООР ЯВАА НАХАРШТ. ТА НАР ЭНЭ ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН САЙД БАЙГАА ЦАГТ АСУУДЛАА ШИЙДҮҮЛНЭЭ ГОНЖИЙН ЖОО ГОЛИОН БААС БАЙЛГҮЙ. ТЭГСНЭЭС ЭНЭ ХҮНЭЭ ОГЦРУУЛЖИЙЭ ДАРАА НЬ АСУУДЛАА ТАВЬСАН НЬ ДЭЭР БАХАА

Avatar

Нэргүй 2023-10-06 202.131.227.82

Та нарын асуудлыг яг авч хэлэлцэж харагдаач

Avatar

Xaxaxa 2023-10-06 202.126.88.108

xaxa үнэн үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж