Тээвэрчид: Бид асуудлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэх шаардлагатай байна

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

Тээвэрчид: Бид асуудлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэх шаардлагатай байна

Тээвэрчид: Бид асуудлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэх шаардлагатай байна

Олон улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн "С" зөвшөөрлийг хуулийн дагуу олгохыг шаардаж тээвэрчдийн төлөөлөл өнөөдөр /2023.10.06/ эсэргүүцлээ илэрхийллээ. 


"Монгол тээвэр нэгдэл"-ийн төлөөлөл С.ГАНБОЛД:

-Монгол тээвэр нэгдэл бол нүүрс тээвэр эхлэх үеэс тээвэрлэлтэд оролцож эхэлсэн нэгдэл. Нийт 27 гишүүн компаниас бүрдсэн сүүлийн 20-иод жил ажиллаж байна. Үндсэндээ бид Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой гомдол саналтай байна. Дунд болон доод шатны төрийн, төрийн бус байгууллагууд энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа. Зохицуулалтыг буруу хийснээс тээвэрчдийн дунд маргаан үүссэн. 2023 оны нэгдүгээр улиралд нийт гарсан биржийн бичгийн 48 хувь, хоёрдугаар улирал 28 хувь, гуравдугаар улирал 24 хувийг компаниуд тарааж өгч байна. Энэ улиралд 10 хүрэхгүй хувь руу орох эрсдэлтэй байгаа юм. Энэ нөхцөл байдал нь дотоодын аж ахуй нэгжүүдийн боломжийг хааж байгаа явдал.

Автотээврийн тухай хуульд тухайн тээврийн байгууллагад хамаарах үйл ажиллагааны чиглэл, үзүүлэлт багтдаг. Ингэснээр биржийн бичгээ авах шалгуур болдог гэсэн үг.

Монголын үндэсний нүүрс тээврийн компаниуд үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах хүсэлтэй байна. Сүүлийн 2,3 жил холбогдох яам, газруудаар явж хүсэлтээ өгөөд одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс шийдвэр гаргах эрх бүхий дээд шатны удирдлагад бид асуудлаа хэлэхийг хүсч байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагаа бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Олон улс хоорондын нүүрс тээврийн зөвшөөрлийг нээлттэй олгож байгаа гэдэг ч үгүй.

Улирал тутамд зөвшөөрөл хүсч мэдүүлэг бөглөж байгаа машины тоо өсч байна. Өнгөрсөн улиралд 14 мянган машин байсан бол энэ улиралд 18 мянга болсон. Энэ олон тээврийн хэрэгслийн тооноос болж "Эрдэнэс Таван Толгой" компани Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг компани биш учир асуудал гарч байна. Угтаа үүнийг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хариуцаж хэрэгжүүлэх ёстой. ЭТТ компани бол зүгээр уул уурхайн компани. Авто тээвэртэй ямар ч холбоогүй. Мэргэжлийн баг, хүмүүс нэг ч байдаггүй байж "С" зөвшөөрлийг хувь тэнцүүлж олгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж