Хятад тамирчдын тэврэлдсэн зургийг цахим сүлжээнээс устгав

Ханжоу-2022

Хятад тамирчдын тэврэлдсэн зургийг цахим сүлжээнээс устгав

Хятад тамирчдын тэврэлдсэн зургийг цахим сүлжээнээс устгав

Ханжоуд үргэлжилж буй Азийн наадмын үеэр Хятадын хоёр тамирчин тэврэлдсэн гэрэл зураг саяхан цахим сүлжээнд нийтлэгджээ. Гэвч энэ зураг нь 1989 онд Тяньаньмэний талбайд болсон хядлагыг эргэн сануулсан тул эрх баигчид олон нийтийн сүлжээнээс устгуулжээ.

Зурагт 100 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдсөн Лин Ювэй, Ву Янни нар тэврэлдэж байна. Тэдний богино өмд дээрх зургаа, дөрөв гэсэн тоонууд нь эгнээний дугаарыг илэрхийлэх юм. Тэгвэл зургаа ба дөрөв нь 1989 оны зургадугаар сарын 4 гэсэн эмзэг өдрийг эргэн сануулсантай холбоотой аж.

Уг зураг анх “Weibo”-д нийтлэгдсэн удалгүй устжээ. Дараа нь “Baidu” хайлтын системээс ч уг зураг олдоогүй.

Тамирчдын гэрэл зурагт цензур тавьж, цахим сүлжээнээс устгасан он сар нь анхаарал татаж байна. Тодруулбал, энэ нь аравдугаар сарын 1 буюу Хятадын үндэсний баярын өдөр таарсан. Эрх баригчид энэ өдөр олны анхаарлыг сатааруулж болзошгүй элдэв эсэргүүцлийн эсрэг онцгой сонор сэрэмжтэй ажиллажээ.

Эргэн сануулахад, 1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр болсон Тяньаньмэний хядлага нь Хятадын орчин цагийн түүхэн дэх хамгийн хар бараан түүх хэвээр байна. Энэ өдөр ардчиллын төлөө жагсаж буй оюутнуудыг дарахын тулд цэргийн танкууд Бээжин рүү дайран орсон юм. Үүний үр дүнд олон хүний амь харамсалтайгаар хохирсон билээ. Энэ үйл явдлын талаар хэлэлцэх Хятадад хориотой бөгөөд засгийн газраас хатуу хяналт тавьдаг.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж