"Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна"

"Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна"

"Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна"

Либертари намаас Анхдугаар их хурлаа хийх болсон талаар өнөөдөр /2023.10.06/ мэдээлэл хийлээ.


Либертари намын үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшин:

-Хуулиараа 45 хоногийн өмнө намынхаа Их хурлыг зарлаж, намынхаа даргаа, дүрмээ батлаад, 801 хүний гарын үсэг цуглуулаад Улсын дээд шүүхэд өргөдлөө өгч, албан ёсоор бүртгүүлнэ. Тэгэхэр манай албан ёсны үйл ажиллагаа 2023 оны аравдугаар сарын 10-наас эхэлнэ гэсэн үг. Манай  намд бүртгүүлсэн хүмүүсийг намын их хуралд идэвхтэй оролцохыг хүсье. Монголын улс төрийн намууд баруун, зүүний гэж дүрэм журам дээрээ бичсэн боловч амьдрал дээрээ бүгд зүүний намууд болсон байна. Гэтэл дэлхийн улс орнуудын улс төрийн нам нь баруун, зүүний бодлогоороо өрсөлддөг. Монголд баруун гэсэн намууд нь зүүний бодлого яриад яваад байдаг. Улс орны эдийн засаг сүйрэл, авлига, хээл хахуульд идэгддэг.

Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна. Тийм учраас энэ намыг байгуулсан. Манай нам цэвэр барууны үзэл санааг бодлого, хөтөлбөрөө болгож байгаа юм.

Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана, цөөлнө гэж хэлэхээр хүмүүс төрийг тэр чигт нь үгүй хийх гэж байна хэмээн маш буруу ойлгодог. Либертари үзэлтнүүдийн хувьд төр гэдэг бол ард олныг дотоодын хулгайч, луйварчин, дээрэмчдээс хамгаалах "цагдаа", гадны халдагчдыг зогсоох "зэвсэгт хүчин", иргэд хоорондын маргааныг шийдэх "шүүх". Бид нар эдийн засаг дахь төрийн оролцоог буюу төрийн дарамт, шахалтыг авч хаях гэж хичээж байна. Эдийн засаг дахь төрийн оролцооны арга хэмжээнүүдэд "үнийн хяналт, квот, лиценз, татаас, хөнгөлөлттэй зээл, төрөөс албадан тогтоосон стандарт, янз бүрийн татварууд, гадаад валютын хяналт, мөнгө хэвлэлт" зэрэг орно. Бид эдгээрийг үгүй хийхийн төлөө зүтгэж байгаа юм.

"УЛС ТӨРИЙН НАМУУД ҮНЭТ ЗҮЙЛЭЭРЭЭ НЭГДЭХЭЭС ИЛҮҮ ГИШҮҮДИЙН ТООГООРОО ӨРСӨЛДДӨГ"

Либертари намын үүсгэн байгуулагчдын нэг Н.Хасар:

-Монголд үзэл санаа гэдэг зүйлд ач холбогдол өгдөггүй. Улс төрийн бүх нам нь зүүн төвийн үзэл баримтлалтай байдаг. Цаасан дээр баруун төвийн үзэл санаатай гэж байгаа ч хэрэгжүүлж байгаа бодлогоос харахад зүүний намууд болоод хувирчихсан. Энэ нь бид нэг үзэл санааны монопольчлол дор амьдарч байна. Засгийн газрын эрхийг авах нам байгуулахаас илүү үзэл санааны балансыг барьж, барууны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нь гол зорилго.

Улс төрийн намууд үнэт зүйлээрээ нэгдэхээс илүү гишүүдийн тоогоороо хоорондоо өрсөлддөг. Монголд эрх ашгаараа нэгдсэн хүмүүс өөр хоорондоо ялгарахгүйгээр улс төрийн бодлого явуулж байна.

Ингэснээр улсын эдийн засаг хүндэрч байна. Бид үзэл санааны сөрөг хүчин байх шаардлагатай гэдэг үүднээс баруун жигүүрийн нам байгуулахаар хэлэлцэж тохирсон. Либертари намын нэн тэргүүний зорилго бол чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх. Тэрнээс биш сонгогдохын тулд, олонход таалагдахын тулд үзэл санаанаасаа ухрах юм бол энэ намыг байгуулсны хэрэг үгүй. Бид нар олонхын санаа бодлыг дагах бус, харин дагуулах ёстой. Ерөөс Монгол дахь намууд олонх юу хүснэ түүнийг нь дагуулж ярьдаг. Яг хамхуул мэт. Либертари Нам тэдэн шиг байж болохгүй. Дахин хэлье. Бидний зорилго болвоос үзэл санаа, зарчмаасаа алхам ч ухрахгүйгээр бага багаар ч хамаагүй тогтвортойгоор ахих.

Эрх чөлөөнд саад тотгор болсон бүхнийг улс төрийн тавцангаас авч хаяхын төлөө явна. Монгол Улсын өр 34 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн. Бүх салбарт үнэ чөлөөлж, мөнгөний нийлүүлэлтийг нэг төгрөгөөр ч нэмэх ёсгүй гэж бодож байна. Чөлөөт зах зээл бол хөгжилд хүрэх хамгийн зөв зам. Хөрөнгө чинээтэй хүмүүсийг баяжуулдаг систем гэхээсээ илүү энгийн иргэдийн итгэл үнэмшил байж ирсэн. Монголын Засгийн газар, төр эдийн засагт оролцож ирлээ. Төрийн өмчит компаниудын хөрөнгийн хэмжээ 2016 онд 15.9 их наяд төгрөг байсан бол долоон жилийн дараа 53.5 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ бол зах зээлийн тэлэлт үүсэх маягаар улсын өрийг нэмж, инфляцид өртүүлж байна гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.161.15

Тэр чинь иргэн хүний тархинд аяндаа бүрэлддэг зүйл л дээ. Үүнийг хүчээр хийж бологгүй юм л даа. Хүчээр хийх гэж өмнөх нийгэмд 70 жил туршилт хийсний үр дүн өнөөдөр та нарын наад гаслаад байгаа сэдэв чинь л дээ. Хүн сүрэг завсаргүй мунхаг төрсөөр байна. Нас тогтож чигээ олсон нь хэр сэхээрч байна вэ гэдгээс нийгмийн дундажийн чиг баримжааг гаргадаг юм. Нас тогтох гэж яваагуудын төлөөлөл чи өөрөө шүү дээ. Тэгээд чи өөрийгөө хангалттай байна гэж бодож байна уу? Өөрөөсөө эхлэ. Хамгийн сайн арга. Урт

Avatar

Зочин 2023-10-06 66.181.161.15

хугацаа зарцуулдаг ч энэ л шалгарсан арга. Хүн бүр хувьдаа хичээх. Өөрсдийгөө боловсруулах, төлөвшүүлэх. Шинийг суралцах, мэдээлэлтэй танилцах, мэдлэгт хүртэхдээ үргэлж бэлэн, уриалагахан байх. Ингэх явцдаа хэрсүүжиж, олж авсан мэдээллээ аль болох өөрийн оюунаар шүүн шинжлэх. Тэгээд эцсийн зорилго хэнээс ч хамаарахгүй эцсийн шийдвэрийг дор бүрдээ өөрсдөө гаргах. Гэгээрэл гэж яриад байгаа юм чинь угтаа энэ шүү дээ. Будда 2600 жилийн өмнө энийг л хүмүүст хүртээх гэж ядсан юм. Эхлэн багш нар, нэрд

Avatar

Зочин 2023-10-06 66.181.161.15

даяанчид, орон нутгийн хутагт хувилгаад тэдгээрийг дагсан ард түүнийг элэг доог болгон чичлэж, жөтөөрхөгчид түүнийг газар доор ортол нь муулж, зүйл дуусгахаар улайрч, нийтээрээ жигшиж байхад тэр сэхээрэл, сонгосон замналаасаа огтхон ч буцахгүй хатуужсан юм. Ингэсэээр тэр будда болох биш өөрийгөө олсон юм. Үлдэх насандаа тэр нэр алдрын төлөө бус тэр үеийн мунхаг олонд энэ олсон зүйлээ түгээх гэж л зүтгэсэн. Мунхаг мунхагаараа дуусна. Харин мунхагийн хүчийг билиг билгүүнээр доройтуулах гэх нь боди

Avatar

Зочин 2023-10-06 66.181.161.15

той зүйл. Үүний тулд фэйсбүүк, сошиалаар бусдыг хошгируулах хангалтгүй. Дэмий юм дэмий л төгсгөлтэй байдаг. 3 сая 600 зуугуулаа Хөвсгөлийн удган эсвэл Самандын Жавхлан болох гээгүй л бол өөр хэрэгтэй үр дүн үүнээс гарахгүй. Тэгэхээр дор бүрдээ сэхээрэгтүн. Гэгээрэхийн тулд сэхээр. Шагшин шуугих биш чимээгүй боловсор. Яг шаардлагатай үед талбай дээр цуглацгаана биз. Бусдаар дор бүрдээ чив чимээгүй. Бидэнд ганцхан сонголт бий. Сонгуулийн өдөр тэр эрхээ эдэлдэг. Ногоон автусны шуугианаар шуугих биш

Avatar

Зочин 2023-10-06 66.181.161.15

тэгээд өнгөрөх биш Сүхбаатарыг, Сумъяабазарыг огцрууллаг шиг жинтэй үйлдэл л тустай. Түүний үр дүн ямар хүчтэйг харж байна уу? Авилгачин өөрийгөө хутгалж байна. Дахиад жаахан хүчийг нь нэмэхэд авилгачид магадгүй олноос айхдаа өөрсдийгөө бөөнөөрөө егүүтгэх нь байна шүү дээ. Амь нь тийм л нарийхан утсан дээр тогтож байж. Сөрөг хүчнээс ч илүү байгаа биз? Юм цагаа олох гэдэг тэр. Дэмий шуугих биш жинтэй, бодож тунгаасан шийдвэр, цагаа олсон үйлдэл хэрэгтэй. Бодоцгоогтун!

0 0
Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.182.46

Ер нь залууста нарыг тэмцэхийг хэн бай гэсэн юм? Цүнх барьж, чалчхаас өөр юу хийдгийн. Ац! чадахгүйш дээ та нар бол аймхай хулчгарууд

Avatar

Нэргүй 2023-10-06 46.182.184.199

demjij bna!!!

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Барууны угаадас долоогчид 2023-10-06 139.5.219.172

г********н, г*** лесби нар нам байгуулах зардлыг хаанаас авав гэдгийг тагнуул тогтоох ёстой

Avatar

Нэргүй 2023-10-06 103.161.242.84

Хүүхдүүд ийм дээрээ л хөөрхөн байдаг.

Avatar

Нэргүй 2023-10-06 139.5.219.236

Дутаарай. Сармагчингууд

Avatar

Зочин 2023-10-06 202.126.94.99

Терийг цомхон болгох естой. Зевхен эдийн засаг гээд байдаг, боловсролоо дээшлуулмээр юмаа,!!!

Avatar

Нэргүй 2023-10-06 91.20.51.101

Барууныг дагаж савсаганаад зөв үү? Дууриах, копидох дэмий л зүйл шүү.

Avatar

Нэргүй 2023-10-06 124.158.69.28

Либеритар үзэл зөв. Төр хэтэрхий олон цулбууртай, нэг асуудал үүсэхээр л нэг цулбуур татдаг, дахиад асуудал үүсвэл бас нэгийг татна. Ингэж олон цулбуур татсаар байгаа эдийн засаг нь сүйрдэг. Ийм юм яг одоо монголд болж байна.тэрийг татсаа. Түгжрэлийн сайд, боомтын сайд, олимпизмын сайд …… зүгээр л онигоо , эрүүл бус систем. Ерөнхийлөгч нь зах зээл гэж бхгүй шүү гэж тэнэгтэнэ. Ард иргэдэд нь системийн ойлголт түй ч байхгүй. Цаазлая, огцруулья, шоронд хийе гэнэ. Тэгээд

Avatar

Нэргүй 2023-10-06 124.158.69.28

тэр сайн хүн, энэ шударга хүн гээд л хадуурдаг. Тогтолцооны тухай огт ойлголт бхгүй.

Avatar

Зочин 2023-10-06 66.181.177.148

Энэ одоо С.Эрдэнийн доодохыг долоодог юмнуудын нам гэсэн. г*** нарын нам

Avatar

Нэргүй 2023-10-06 202.55.188.33

Uzl sanaagaar yadag yumb.uhhiin hoorond. tegsnees gazar hudlult, galt uul, tsunami, har salhi, uer zud geh metdee beldej bval barav.

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.160.66

далд ороо хачин юм элий балай солиороод чам дутав гэж

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-06 202.126.90.131

бага солиор. Эхлээд үүргээ биелүүл, тэгээд эрхээ ярь. Ардчилал, хүний эрхийн нэрийн дор анархизм руб орж болохгүй. Ардчилал, хүний эрх гээч юмыг хуулиар зохицуулдаг юмаа.

Avatar

ИРГЭН 2023-10-06 66.181.167.254

КОМИДИАН ГЭЖ ЯМАР МОНГОЛ ҮГ БАЙНА АА ? МОНГОЛ ХЭЛ МЭДЭХГҮЙ, ЭХ ХЭЛЭЭ ДЭЭДЭЛДЭГГҮЙ МАЛ УЛС ОРОН УДИРДАХ УУ ?

Avatar

Нэргүй 2023-10-06 202.55.191.130

Битгий ингэж хаа хамаагүй бөөлжиж бай. Өөрийгөө нэг харчих, энэ залуусыг нэг харчих.

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.179.35

Англи хэлнээс хуулбарласан үзэл бодолтой хүмүүс нам болж тоглоод эхлэх шив кккк

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.160.66

овоо тэнэг гаруу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж