ОХУ нь Гүржийн нутаг дэвсгэрт тэнгисийн цэргийн баазаа байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Орост эзлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдөөгүй Абхазад бааз байгуулна гэж бүс нутгийн удирдагч Аслан Бжания хэлжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзсаны дараа энэ мэдээллийг хэвлэлд өгсөн.
Энэ уулзалтаар Очамчирэ дүүрэгт тэнгисийн цэргийн бааз байгуулах хэлэлцээрт Аслан Бжания гарын үсэг зурсан аж. “Бид гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ойрын хугацаанд Очамчирэ дүүрэгт Оросын тэнгисийн цэргийн хүчний байнгын баазыг байгуулах боллоо. Энэ бүхэн нь ОХУ, Абхаз хоёрын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой. Ийм төрлийн хамтын ажиллагаа цаашид ч үргэлжлэх болно. Ярих боломжгүй бусад зүйлс ч бий” гэж тэр ярьжээ.
Мөн тэрбээр Гүржийн одоогийн удирдагчдыг прагматик гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ