Спортын удирдах ажилтны сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Спортын удирдах ажилтны сургалт эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Тайвань улсын Спортын менежментийн нийгэмлэгтэй 2009 оны аравдугаар сард хийсэн хэлэлцээрийн хүрээнд энэ оны  тавдугаар сард аймаг, нийслэл, дүүрэг, тусгай байгууллагын Биеийн тамир, спортын газар, хороодын удирдах ажилтны сургалт, семинарыг Тайвань улсад амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаа Тайванийн Спорт менежментийн нийгэмлэг, Тайванийн Спортын Үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн сургалтын баг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, багш, дасгалжуулагчдын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 10.00 цагаас Эрүүл мэндийн яамны Сургалт, мэдээллийн танхимд сургалт, семинар эхэллээ.


СУРГАЛТ СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

2010.08.31. Улаанбаатар хот

10:00 – 11:20 цагт:

Спортын менежментийн дэлхийн орчин үеийн чиг хандлага;

Профессор Yeh, Kong-Ting Тайваны Спортын Үндэсний Их сургуулийн тэнхмийн эрхлэгч, Тайваны спортын менежтентийн зөвлөлийн ерөнхийлөгч

11:30 – 13:00 цагт:    
    
Спортын барилга байгууламжын удирдлага, зохион байгуулалт.

Профессор Kang, Cheng-Nan Тайваны Спортын Үндэсний Их сургуулийн багш
14:30 – 16:00 цагт:         

Спортын аж үйлдвэрлэл болон нийтийн биеийн тамир.

Профессор Yeh, Kong-Ting

16:10 – 16:35 цагт:   
      
“Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн журам” төсөл танилцуулах

О.Гэрэл. БТСГазрын Магадлан итгэмжлэл, мониторингийн албаны ахлах мэргэжилтэн

16:35 – 17:00 цагт:    
     
Монголын хүүхдийн спортын IV их наадмын нэгдсэн зааварын төсөл танилцуулах.

Х.Бакытжан БТСГазрын  Биеийн тамир, спортын хэлтсийн ахлах мэргэжилтэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж