8 ишигний гэх тодотголтой шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

8 ишигний гэх тодотголтой шүүх хурал эхэллээ

8 ишигний гэх тодотголтой шүүх хурал эхэллээ

"Найман ишиг" гэх тодотголтой малын хулгайн хэргийг шүүх хурал өнөөдөр /2023.10.06/ 10.00 цагаас  Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхэллээ.  Эргэн сануулахад, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс хянан шийдвэрлэсэн "Найман ишигний" гэх хэргийг өнгөрөгч наймдугаар сарын 2-нд давж заалдах шатны шүүх хэлэлцэж, хэргийг Анхан шатны шүүхэд буцааж, эхнэр нөхөр хоёрыг шүүх хурал болтол нь суллах шийдвэрийг гаргасан билээ.

Түүнчлэн прокурорын зүгээс давж заалдах шатны шүүх хуралд "Хэргийн үйл баримт болон хэрэгт цугласан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нь өөрийн малд нийлсэн н.Эрэвгийлхам, н.Болдбаатар нарын 56 буюу олон тооны малыг бусдынх гэдгийг нь мэдсээр байж будаж, өөрийн болгож өмчлөлдөө авсан. Ингэж өмчлөлдөө авснаар энэ төрлийн гэмт хэрэг төгсдөг онцлогтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг ердийн хулгайлах гэмт хэргээс тусад нь зүйлчилж оруулсан. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Харин хоёр дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг заасан байдаг.

Мал хулгайлах гэмт хэргийг:

  • 2.1.олон тооны мал хулгайлж
  • 2.2.бүлэглэж
  • 2.4.машин механизм ашиглах зүйл заалтад хамаарч буй.

Тухайн гэмт хэргээр гэм буруутайд тооцсон тохиолдолд 2-8 жилийн хорих ялтай, өөр сонгох ялын санкц байхгүй" гэх тайлбарыг хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж